Posts

Муруй хамрыг хэрхэн тэгшлэх вэ?

Image
Муруй хамрыг хэрхэн тэгшлэх вэ? ✅ Муруй хамрын мэс засал гэж юу вэ? - Хамар нэг тал руугаа муруйж улмаар гадаад үзэмжинд нөлөөлөх мөн хамар битүүрэх толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илрэх үед хийгддэг мэс заслыг муруй хамар засах мэс засал гэнэ. ✅ Мэс засал санал болгох хүмүүс - Хамар муруйснаас нүүрний тэгш хэм алдагдсан тохиолдолд - Хамрын муруйлт их биш ч хамар байнга битүүрэх, хамрын өвчин, үрэвсэл байнга үүсэх - Функциональд асуудал үүссэн хүн - Хамрын нүх нь далийсан хүн - Хамрын хиймэл эд далийсан хүн - Муруй хэлбэргүй хамартай - Хамраа гэмтээж муруйлгасан тохиолдолд ✅ Мэс засал хийх арга Хамрын муруйлтын хэмжээ, хэлбэрээс хамааран мэс засал хийх арга өөр өөр байна. ➡️ Арга 1: Мөгөөрс, эд суулган тэгшлэх арга Муруй хамрыг тэгшлэх аргуудаас хамгийн энгийн арга бөгөөд бага зэрэг муруй, бага зэрэг өөр хэмжээтэй харагддаг хэсэгт мөгөөрс суулган тэгшилж өгдөг арга юм. ➡️ Арга 2: Хамрын ясыг тэгшлэх арга ...

Та урт нүүрнээсээ болж санаа зовож байна уу?

Image
Урт нүүр гэдэг нь нүүрний бусад хэсэгтэйгээ харьцуулахад илүү хөгжсөн урт нүүрийг хэлнэ. Өөрөөр хэлбэл эрүү урт урагшаа гарсан, дээд эрүү жижиг харагдаж амаа хамхиж чадахгүй нүүрийг хэлнэ. ✅ Урт нүүр засах мэс заслыг хэн хийлгэвэл тохиромжтой вэ? 1. Нүүр ерөнхийдөө урт харагддаг хүн 2. Нүүрний дээд хэсэгтэй харьцуулахад доод хэсэг илүү урт 3. Нүдний доод тал мэлтийж харагддаг хүн 4. Инээхэд дээд шүдний буйл ил харагддаг хүн 5. Урт нүүрнээсээ болж гунигтай, уйтгартай харагддаг хүн ✅ Урт нүүрний хэлбэр 1. Инээхэд шүдний буйл ил харагддаг тохиолдолд : Дээд шүдний яс идэвхтэй хөгжиж нүүр урт болсон тохиолдолд, дээд, доод эрүү засах мэс заслыг хийлгэх хэрэгтэй. 2. Товойж гарсан амтай, урт нүүртэй тохиолдолд : Нүүрний гол хэсэг идэвхтэй хөгжснөөс буйл ил харагдаж нүүр урт харагддаг. Дээд, доод эрүү засах мэс заслаар засах боломжтой. 3. Эрүүний үзүүр урт тохиолдолд : Зөвхөн эрүүний үзүүрийн ясыг богиносгох мэс заслыг хийх бөгөөд, хэрвээ эрүү тэр чигтээ том урт тохиол...

Дөрвөлжин эрүү багасгах мэс засал, Хэрхэн эмнэлгээ зөв сонгох вэ?

Image
Хүний имижийг тодорхойлдог хамгийн чухал хэсгүүд бол яах аргагүй нүд, хамар, ам байдаг боловч хүний нүүрний хэлбэр том үүрэг гүйцэтгэдэг. Зөв төрх хэлбэр нь хүнийг залуу гоё харагдуулдаг бол хэт өнцөглөсөн ясны бүтэц нь хөгшин, настай харагдуулдаг. Төрөлхийн эрүүний яс зузаан, өнцөглөсөн эрүүний шугамтай, тэгш бус хэмтэй нүүрний төрхтэй хүмүүс энэхүү асуудлаа шийдэх гэж дөрвөлжин эрүү засах мэс засал хийлгэдэг. Дөрвөлжин эрүү засах мэс засал нь чихний доод талаас өнцөглөсөн шаардлагагүй ясыг доод эрүүнээс урд эрүүний шугам хүртэл багасган, урд тал хажуу талын шугамыг янзалдаг арга юм. Ингэснээр хүний төрх зөөлөн харагдаж, зөв хэлбэртэй болж, ясны бүтцээсээ болж ичиж халхалдаг байсан бол өөртөө итгэлтэй алхаж чадахаар болдог. Энэхүү мэс заслын хувьд яс багасгах учир ажиллагаа ихтэй мэс засалд ордог. Тиймээс мэс заслын үр дүнг сайн байлгахын тулд туршлагатай, мэргэжлийн ур чадвартай эмчээр хийлгэх нь чухал. Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлгээс “Я...

Үс уналтын шинж тэмдгээс нь хамааран өөрт тохирсон үс шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийлгэх нь чухал

Image
Сүүлийн үед үс уналтаас үүдэн стрессдэж буй хүмүүсийн тоо тасралтгүй нэмэгдсээр байна. Ялангуяа 20~30 насны залуучууд хүртэл үс уналтын талаар санаа зовних болсон. Үс уналтанд нөлөөлдөг олон хүчин зүйл байдаг. Үс халцарч уналтын давтамж хамгийн өндөртэй нь эрэгтэй хэлбэрийн үс уналт, эмэгтэй хэлбэрийг үс уналтууд байдаг. Эрчүүдийн үс уналт нь удамшлын, мөн эрэгтэй гормон болох андруген(Androgen) хамгийн том шалтгаан бөгөөд дааврын тэнцвэр алдагдаад ирэхээр духны 2 хажуу талаар М хэлбэрээр халцарч улмаар халзан болох магадлал өндөр болдог. Нөгөөтэйгүүр эмэгтэй үс уналт нь үсний ширхэг нарийсч үсний хэмжээ илт багасдаг онцлогтой бөгөөд эрэгтэй үс уналтыг бодвол халзан болох магадлал нь бага байдаг. Гол хүчин зүйлс нь биеийн дархлааны өвчлөл хамгийн том хүчин зүйл бөгөөд дотоод шүүрлийн булчирхайн өвчлөл, шим тэжээлийн дутагдал, эм тарианы хэрэглээ, хүүхэд төрүүлэх, халуурах гэх мэт бие мах бодийн болон оюун санааны стрессийн дараа бий болох үс уналтууд байдаг. ...

V хэлбэрийн таталт

Image
- Нарны хурц хэт ягаан туяанаас эмэгтэйчүүд арьсаа хамгаалах хамгийн анхны алхам нэг юм. Нарны хурц туяанд удаан байхын бол trouble үүсэх магадлал маш өндөр болдог. Арьсны уян хатан чанарыг хадгалж байдаг коллаген болон эластен гэмтэж арьс суларч үрчлээтэж эхэлдэг ба арьсны эс гэмтэж хөгшрөлт явагдаж эхэлдэг. - Үүнээс гадна хэт ягаан туяа меланин пигментийг нэмэгдүүлж толбо, сэвхи зэрэг нь арьсны өнгийг харанхуйлж хөгшин харагдах гол шалтгаан болж өгдөг. Арьсанд үрчлээ үүсэх арьсны өнгөнд өөрчлөлт орсон бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. - Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр арьсны хөгшрөлтийн хурд бас нэмэгдэнэ. - Тийм учраас арьсны гадаргууд хөгшрөлтийн шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт очиж арга хэмжээ авахыг зөвлөж байна. - Сүүлийн үед арьсны доор утас тавих замаар арьсны давхаргын коллагеныг идэвхижүүлж, эсийн нөхөн төлжөлтийг дэмжиж V хэлбэрийн таталтыг хүмүүс ихээр сонирхох болсон. - V хэлбэрийн таталт нь сорви бараг үлдэхгүй , жижигх...