Уруул болон тагнайн сэтэрхийн мэс засал, өсөлтийн явцад олон удаагийн эмчилгээ чухал
Уруул ба тагнайн сэтэрхийн мэс засал нь нүүрэнд хамгийн их тохиолддог төрөлхийн гажгуудын нэг бөгөөд уруул болон буйл, тагнай хэсэг салсан өвчнийг хэлнэ. Манай улсын хувьд 650-1000 хүнд 1 тохиолддог бөгөөд одоохондоо тодорхой шалтгааныг олоогүй байгаа боловч үр хөврөлийн явцад хүүхдийн нүүрний хэсгүүд өөр хоорондоо ном ёсны дагуу нийлээгүйтэй холбоотойгоор үүссэн байдаг. Энэ нь зүгээр л нэг арьс болон тагнайн хэсгийн салсан шинж тэмдэг биш бөгөөд хамар, шүд, уруулын хонхорхойн булчин болон мөгөөрс, ясанд өөрчлөлт ордог учир нүдний хараа муудах, хоол идэхэд бэрхшээлтэй болох хэвийн бус шүдний бүтэцийг бий болгох мөн эд эрхтний үйл ажиллагааны доголдол, гаднах төрх байдалд ч асуудал үүсгэх учир эмчээс зөвлөгөө аван тухайн өвчтөнд тохирсон мэс заслыг авах хэрэгтэй байдаг. Уруул батагнайн сэтэрхийн мэс засал нь төрсний дараагаас 3 сараас 1 жилийн хугацаанд дутагдалтай хэсгийг оёх 1р шатны мэс заслыг хийн энэ үед мэс засал сайн явагдсан байлаа ч хүүхдийн өсөлтөөс хамааран хамарын н...