Хүнд хэлбэрийн зовхи сулран унжилт гэж юу вэ?
안검하수 гэдэг нь “нойрмог нүд” буюу дээд зовхийг нээдэг нүдний булчин суларснаар нүд бүтэн нээгдэхгүй байхыг хэлнэ. Ийм тохиолдолд булчингаар нүдийг нээх хэцүү болдог учраас дух болон хөмсөгөө өргөж ярьж эхэлдэг. Энэ нь нүдний хараа муудах болон духны үрчлээ нэмэгдэх шалтгаан болж гоо зүйгээс гадна дотоод үйл ажиллагааны асуудал тулгардаг учраас мэс засал болон эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Нүдний зовхи сулрах нь хэр их унжснаасаа шалтгаалаад бага, дунд, их унжилт хэмээн хуваадаг. Эдгээрээс их унжилт нь дух болон хөмсөгөө ашигласан ч нүд сайн нээгдэхгүй байх бөгөөд дээш доошоо харахад булчингийн хүч дутмаг улмаас зовхи бага зэрэг хөдөлж, хэвийн хэмжээнээс зовхи хөдөлгөөнгүй болохыг хэлнэ. Энэ тохиолдолд ерөнхий нүдний зовхи унжихийг сайжруулахын тулд нүдний булчин чангалах мэс заслыг ашигладаг ба энэ нь нүдний зовхи сулралтыг дахин сэргээх магадлалал өндөр байдаг бөгөөд нүдний зовхи сулрах шинж тэмдэг ба зовхи унжсан байдлаасаа шалтгаалан мэс заслын арга өөрчлөгддөг...