Posts

Showing posts with the label #Вонжинэмнэлэг #арьсарчилгаа #гэрийнаргаарвакс #лазерэмчилгээ

Идүүдэл үсийг гэрийн аргаар хусах ба лазер эмчилгээний ялгаа ?

Image
Эмэгтэйчүүдийн хувьд илүүдэл үс авах хэсэг нь суга, гар, хөл, бикини,хүзүүний ар хэсэг байдаг бол сүүлийн үед эрэгтэйчүүд шанаа болон хацрын хэсгийн илүүдэл үсийг хүртэл авах болсон. Үс ургах явцад арьсан дор шигдэж ургах тохиолдолд ч илүүдэл үсийг авах шаардлагатай. Сахлын хөөсийг түрхэж сахал авсаны дараагаар  тэжээлийн тос түрхэж өгвөл сайн. Сахлын машинаар авсан сахал нь 3 өдөртөө ургахгүй. Зулгаах аргаар үсийг авбал давуу тал нь 15 өдөртөө ургахгүй боловч зулгаах үед өвдөлт болон цаг хугацааны хувьд ч их, үсний уутны үрэвсэл үүсэх магадлалтай учир энэхүү аргаас болж өгвөл татгалзах нь сайн. Гэрийн аргаар илүүдэл үснээсээ салах арга нь вакс юм. Энэхүү аргаар нэг дор амархан илүүдэл үснээсээ салах үр дүнтэй аргын нэг боловч хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээсээ шалтгаалан арьсанд бэржүү болон эвэрлэг үүсэх магадлал өндөр, хүндэрсэн үед сорви хүртэл үлдэх магадлалтай.  Сүүлийн үед насанд хүрэгчдийн дунд Атопик арьсны өвчтөн...