Халзралтаас үүссэн стресс, Үс шилжүүлэн суулгах мэс заслаар асуудлыг шийдэцгээе!

Үс унах нь янз бүрийн шалтгаанаас үүдэлтэй байдаг. Үүнд, төрөлхийн буюу генетикийн нөлөөлөл, олдмол буюу ядрах, амьдралын буруу хэв маяг гэх мэт хүчин зүйлсүүдийг дурьдаж болно. Сүүлийн үед стресийн улмаас үс уналт яагаад үүсдэг вэ талаарх судалгааны үр дүн Британы шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд үс унах нь маш түгээмэл үзэгдэл болоод байна. Үс уналт нь хүнд биш тохиолдолд эмийн аргаар эмчилж болдог. Гэсэн хэдий ч хэрэв таны үс маш их унаж халзарсан тохиолдолд үс шилжүүлэн суулгах гоо сайхны мэс засал хийх шаардлагатай. Үс шилжүүлэн суулгах гоо сайхны мэс засал гэдэг нь үс уналтанд өртөөгүй толгойн ар талын үсний уутанцарыг үс унасан хэсэгт шилжүүлэн суулгадаг арга юм. Сүүлийн үед 20-30 насны залуусын үс уналтыг эмчлэх зорилгоор үс шилжүүлэн суулгах гоо сайхны мэс засал хийлгэх тохиолдол нэмэгдэж байна. Үс шилжүүлэн суулгах гоо сайхны мэс заслыг зүсэлттэй болон зүсэлтгүй хэмээн үндсэндээ хоёр хуваадаг. Зүсэлттэй аргаар үс ш...