Өгзөг томруулах мэс ажилбар
Навтгар жижиг өгзөг томсгох мэс ажилбар Сүүлийн үеийн хүмүүсийн эрэлхийлж буй чиг хандлага нь модель шиг туранхай бие галбирнаас илүү товойх газартаа товойж дотогш орох газартаа орсон биеийг илүүд үзэх болсон. Ялангуяа хөөрхөн нүүр царайнаас илүү гоё сайхан бие галбирийг чухалчилдаг хүмүүс ч ихсэх болсон нь нууц биш. Сайхан биетэй хүн ямар ч хувцас өмссөн гоё харагддаг гэдэгтэй та ч бас санал нийлэх байх. Хавтгай жижиг бөгстэй хүний хөл богино цээж урт харагддаг. Гэвч Ази хүмүүсийн биеийн онцлог нь ихэвчлэн бөгсөн биеийн хөгжил муу байх нь элбэг. Хэдий дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх боломжтой хэдий ч богино хугацаанд бий болгох боломжгүй тул дундаас нь болих тохиолдол их бий. Иймд өргөн том өгзөгтэй болохыг хүссэн хүмүүс гоо сайхны мэс заслын эмнэлэгт хандах нь ихэссэн. Гоо сайхны мэс заслын эмнэлэгт зөвхөн өгзөг томсгохоос гадна том жижиг хэмжээтэй 2 талын өгзөгний хэмжээг ижил хэмжээтэй болгох, унжиж доош суусан өгзгийг өргөж дээш сойх мэс ажилбар ч хамт...