Элгэнд сайн хүнс

Элгэнд сайн хүнс Өнөөдрийн блогтоо элэгний талаар мэдээлэл оруулж байна. Хүний биед хэрэггүй эрхтэн гэж байхгүй. Эрхтэн бүхэн өөрийн гүйцэтгэдэг үүрэг гэж бий. Түүний дундаас элэг ямар үүрэгтэй эрхтэн вэ? Ямар хоол хүнс элгэнд тустай вэ? Элэг ямар үүрэгтэй вэ? Элэг нь хүний биеийн энерги зохицуулах үүргийг гүйцэтгэдэг. Хүний биеийн энерги зохицуулах төв гэж бодход болно. Элэг нь гадна авсан шим тэжээлийг хэрэгтэй хэсэгт нь тарааж өгдөг үүрэгтэй. Мөн альбумин хэмээх уургийг бий болгох үүрэгтэй. Энэхүү уураг нь бидний биед төрөл бүрийн ион, гармон зэргийг цуснаас эдэд дамжуулах чухал үүрэгтэй юм. Мөн цусан дахь холестерин агуулсан. Мөн бас нэг чухал үүрэг нь хор гадагшлуулах юм. Хүний биед хурсан хорны ихэнх нь хоол хүнсээр дамжин ирдэг ба хоолны шингээх эрхтнээс элгэнд дамжин ирж шүүлтэнд ордог. Шүүсэн хорт бодис өтгөн, шингэнээр дамжин гадагшилдаг. Элэг стерсст маш эмзэг эрхтэн бөгөөд хэрвээ стерсс ихтэй б...