Суулгасан өөхөө хэрхэн удаан байлгах вэ?
Суулгасан өөхөө хэрхэн удаан байлгах вэ? Өөх суулгах мэс засал хийлгэсний дараа , суулгасан өөхөө удаан хадгалахын тулд мэс заслын дараах арчилгаа маш чухал . Мэс заслын дараа хаван буулгах нь чухал ч , суулгасан өөх сайн шингэж үр дүнгээ үзүүлэх нь бас чухал юм . Нүүрэнд суулгасан өөх нь 100% үлдэх биш , хаван буух явцад шингэж алга болдог . Өөх суулгах мэс заслын дараа хэрхэн яаж арчилсанаас хамаарч , мэс заслын үр дүн хамаарна . 1. Суулгасан өөхөнд цочирол өгөхгүй байх хэрэгтэй . Өөх суулгах хэсэг дух , хацар , урд талын шанаа , эрүү бөгөөд нүүрний хамгийн их гар хүрдэг хэсэг юм . Тиймээс өөх суулгасны дараа гараараа хүрэх юмуу оролдохгүй байх хэрэгтэй . Нүүрэнд суулгасан өөх нь нүүрэнд бүрэн сууж , нүүрнээс шим тэжээл аваад эхэлбэл бөмбииж гарч ирсэн хэлбэрээ удаан хадгалдаг . Суулгасан өөх бүрэн сууж өгтлөө 14-1 сар болох бөгөөд , энэ үед өөх суулгасан хэсгийг хүчтэй үрэх , маажих , оролдвол өөх хайлж алга болдог . Аль болох өөх суулгасан хэс...