Posts

Showing posts with the label хоолны газар

[Хоолны цэс] Зайдастай өндөгний ороомог

Image
Өнөөдрийн блогтоо гоо сайхантай холбоогүй хоолны цэсний талаар оруулахаар шийдлээ.  Хийхэд хялбар учир өглөө ажилдаа гарахаасаа өмнө хийж идээрэй.  Өглөөний цайг өөртөө гэдэг шүү.  Хийх дараалал:  Өндгөө бага зэрэг давс хийгээд сайтар хутгаж өгнө.  Зайдсаа зүгээр өндгөндөө хийгээд ороохоор болсны дараа зайдас нь гулгаад уначихдаг юм байна лээ.  Тэгэхээр бага зэргийн гурил түрхээд ороогоод үзээрэй.  Унахгүй амар байх болно.  Хайруулын тавгаа халаагаад бага зэргийн тос асгаарай.  Галаа багасгаад өндгөө нимгэн тарааж өгнө.  Ингээд зайдсаа тавиад сайхан ороогоод өгөөрэй.  Ороож байгаад бага зэрэг ороогоогүй хэсэг үлдээгээд тэр хэсэгт нь нэмээд өндөг асгаад өгөөрэй.  Бага зэрэг том болгоно гэсэн үг.   Ингээд ороогоод бэлэн болсон байдал.   Өндгөө бүгдийг нь нэмж асгаад сайхан шарлуулаад шараад өгөөрэй.  Идэхэд ...

[Хоолны газар] Та мах шарж идмээр байна уу?

Image
Та мах шарж идмээр байна уу?  Солонгост ирсэн юм чинь сайхан мах шарж идье гэсэн хүмүүс их байдаг.  Манай эмнэлэг Гангнам дүүрэгт байдаг болоод ч тэр үү ойр орчим амттай хоолны газрууд их байдаг. Хувийн зүгээс их очдог хоолны газрыг танилцуулж байна. Нэр: Калмажинсамгёбсал(칼맞은삼겹살) Байрлал: Манай эмнэлгээс гараад 2минутын зайтай. Жэжү арлыг санагдуулам хоёр чулуун хүн үүдэнд нь таны хүлээж байх болно.  Бусад махны газруудтай адил хачир гээд байхаар их зүйл байхгүй.  Яг хэрэгтэй зүйлс л гарна.  Харин эдгээрийг хүссэн хэмжээгээрээ авч идэхээр тусдаа ширээ засаад тавьсан байгаа.  Бас кола болон спрайт үнэгүй байгаа шүү.  Цэсээс нь харвал үнийг нь мэдэж болно. Гангнам гэхэд тийм ч үнэтэй биш талдаа.  Махтай хамт заавал кимчи шарж өгдөг.  Бас нэг амар тал нь өөрсдөө ирээд шараад хайчлаад бэлдээд өгдөг. Маш их хүнтэй газар гэхэд зөөгч нар нь их эелдэг. Англиар сай...