Гоо сайхны мэс ажилбарын муу үр дагавар ба түүнийг эмчлэх арга

Гоо сайхны мэс заслын муу үр дагавар ба түүнийг эмчлэх арга Филлэр ботокс гэх мэт тариан эмчилгээ сүүлийн үед ихээр хийлгэх болсон. Гоо сайхны мэс заслыг үнэ хямд, богино хугацаанд хийх боломжтой учир моод болоод байгаа. Өвдөлт ихтэй биш учир наркоз хийх хэрэггүй. Гэхдээ эдгээр эмчилгээг хийлгэхэд заавал анхаарах ёстой зүйлүүд бий. Энэ нь зөвшөөрөл авсан албан ёсны бүтээгдэхүүн, мэргэжлийн эмч эмнэлэг юм. Хямд гэхээр нь сайн асууж зөвлөгөө авахгүй хийлгэчихсэн хүмүүс их бий. Хүний биед орж байгаа гадны биет болохоор таарч тохирохгүй тохиолдол байх учир аюулгүй бүтээгдэхүүн гэдэг хамгийн чухал. Харамсалтай нь дээрх гадны биет ороод таарахгүй үрэвсэл үүсэх, арьс гэмтэх зэрэг муу үр дагавар гарсан хүмүүс их байдаг. Энэ үед ямар арга хэмжээ авах вэ? Вонжин эмнэлэг дээрх хүмүүст зориулан гадны биет авах тасгийг ажиллуулдаг. Энэхүү тасаг нь нүүр болон биед гадны биетээс болж үүссэн үрэвсэл зэргий...