Муруй хамрын мэс заслын дараахи зураг
Муруй хамар засах арга Муруйлтын хэмжээ хэлбэрээс шалтгаалан хийх мэс заслын арга өөр өөр байдаг. 1. Мөгөөрс, эд суулган тэгшлэх арга Муруй хамрыг тэгшлэх аргуудаас хамгийн амархан арга бөгөөд бага зэрэг муруй, бага зэрэг өөр хэмжээтэй харагддаг хэсэгт мөгөөрс суулгах аргаар тэгшлэж өгдөг арга юм. 2. Хамрын ясыг тэгшлэх арга Муруй хамрын ясны хоёр талын төв хэсгийг босоогоор нь сэтлэн зөв байрлалд оруулдаг арга юм. 3. Хамрын үзүүр, таславчийн мөгөөрсийг тэгшлэх арга Хамрын үзүүр болон нурууны орчим муруй бол таславчийн мөгөөрсийг тэгшлэж өгөх хэрэгтэй байдаг. 4. Таславчийн мөгөөрс тайрах арга Таславчийн мөгөөрс гэдэг нь хамрын дотор нэлэнхүйд нь бүрхэн байдаг хана шиг мөгөөрс бөгөөд, яс болон мөгөөрс хэсгээс бүрдэнэ.Ялангуяа хамрын нурууг тогтоож байгаа багана гэж хэлхэд болно. Энэ багана далийх, муруйхад таславчийн муруйлт болдог. Иймээс мэс засал хийхээс өмнө хамгийн түрүүнд таславчийн муруйлт болсон эсэхийг шалгана. 5...