Нарны тос заавал түрхэх шалтгаан

Нарны тос заавал түрхэх шалтгаан Монгол түмний баяр наадам хаяанд ирлээ. Наадмаар морь бөх үзэхээр өдөржин хөгжилтэй цаг өнгөрдөг ч хамгийн зүдэрдэг нь бидний арьс юм. Өдрийн халуун нар салхинд арьс дээд зэргээр эмзэг болсон байдаг. Ялангуяа нарны хэт яагаан туяаны хэмжээ нэмэгдэх тусам төрөл бүрийн асуудал арьсанд үүснэ. Энэ үед хамгийн найдвартай хамгаалагч нарны тос юм. Зуны улиралд арьсны арчилгааны зайлшгүй нэг хэсэг нарны тос! Нарны тосыг яагаад заавал түрхэх хэрэгтэй вэ? Нарнаас ялгарч байгаа хэт ягаан туяанаас арьсаа хамгаалах гэж түрхдэгийг хүн бүхэн мэдэх байх. Хэт ягаан туяа нь сэвх толбо цаашлаад арьсны хавдар хүртэл үүсгэдэг. Нарнаас шалгарч байгаа хэт ягаан туяаг А болон Б гэж ангилна. А нь арьсны гүнд нэвтрэн орж коллагеныг үхжүүлэн үрчлээ үүсэх шалтгаан болдог. Мөн меланин ялгаруулан сэвх толбо нөсөө үүсгэдэг. Б нь арьсыг түлж улайлгадаг. Арьсны өнгөн хэсэгт хорт нөлөө үзүүлэн үрэвсэл үүсгэдэг гэж о...