Далий хамар тэгшлэх мэс засал ? хийлгэхээс өмнө таны мэдэж байх зөвлөмж. Хамар байнга битүүрэх нь хамар далийгийн шинж юм. Архаг гамретаас болж дээрх хүн үнэхээр их зовдог байсан гэж байлаа. Мөн нэг талруугаа далийсан хамарнаасаа болж үргэлж л хамар нь битүүрч, эм байнга ууж нусанхай гэж дуудуулж ирсэн байна. Гаднаас нь харахад хамрын далий илт мэдэгдэхгүй ч, нарийн шинжилгээний хариуд хамран дотрох таславчийн мөгөөрс далийсан байсан. Тиймээс байнгын зүүн хамар битүүрч өөрт хэцүү төвөгтэй байсан байна. Энэ хүн шиг хамрын голд байрлах таславчийн мөгөөрс далийвал амьсгалын урсгал саатаж, гамрет юмуу хамрын самсай битүүрэх өвчинг үүсгэдэг. Мэдээж хамрын мэс засал хийж хөөрхөн болох хэрэгтэй ч, дээрхи хүн шиг хамартай бол давхар хамрын үйл ажиллагааг засаж өгөх хэрэгтэй. Тиймээс чих, хамар хоолойн мэргэжлийн эмч байлаг эмнэлэгт хандаж зөв онош гаргасны дараа, хамрын цогц мэс засал авахыг зөвлөж...