Хөгшрөлтөөс үүссэн үрчлээг утсаар өргөх арга
Өмнө нь нүүрний төрхийг өөрчилдөг нүдний давхраа, хамрын гоо сайхны мэс засал, нүүрний ерөнхий хэлбэр засах мэс засал зэрэг алдартай байсан бол, одоо үед өөрийн төрөлхийн мэт төрхийг илүүд үзэж байгаа хүмүүсийн сонирхолд тааруулан хөгшрөлтөөс үүсдэг зураас болон үрчлээг засдаг лифтинг буюу арьс өргөх мэс ажилбар нь хүмүүсийн сонирхлыг ихээр татаж байна . Лифтинг буюу арьс өргөх мэс ажилбар нь дунд болон идэр насныхнаас гадна арьс болон бие махбодын хөгшрөлт эхэлж байгаа 25-30 насныхны ч мөн анхаарлыг ихээр татаж байна. Залуу насныхан нь арьсыг тайран нүүрийг өргөх мэс заслын аргаас илүү энгийн хирнээ хэвийн амьдралдаа хурдан орох боломжтой утсаар татах аргийг илүүд үзэж байна. Гэвч утсаар татах арга нь одоог хүртэл утасны хэлбэр нь улам хөгжин шинэчлэгдэж байгаа боловч нүүрний булчин байнгийн агшиж сунадагтай холбоотой утсаар татсан арьсны хэсгүүд нь тасрах мөн үйлчлэх хугацаа богино байдаг. Энэхүү утсаар өргөгч аргын сайжруулсан хувилбар нь “ элластигүм”, “ минтлифтинг