Шүдээ зөв арчлах арга
Шүдээ зөв арчлах арга Гялалзсан танан цагаан шүд таны чимэх бас нэгэн хүчин зүйл юм. Нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгэдэг шиг шүдэндээ хүртэл гоо сайханд орох цаг болсон. Шүдний өнгө Шүдний өнгөнд нөлөөлдөг олон хүчин зүйл байдаг. Төрөлхийн шар, цагаан, хөх туяатай шүд байдаг. Төрөлхийн шалтгааныг солиход хэцүү. Мөн кофе, карэй, кола, вино зэрэг өнгөтэй хоол хүнс, тамхи зэрэг нь шүдний өнгөн хэсгийн өнгийг хувиргадаг. Түүнчлэн мэдрэл нь үхсэн шүдийг удаан байлгаад байвал шүдний өнгө харлах, шүд ургах явцад буруу эм тариа хэрэглэвэл шүдний өнгө өөрчлөгдөх явдал байдаг. Энэ тохиолдолд шүд цайруулах эмчилгээний тусламжтай өнгийг сэргээж өгнө. Цайруулах эмчилгээ нь тусгай бодис агуулсан эм болон лазерийн тусламжтай хийгддэг. Сувгийн эмчилгээ Шүд хорхойтолт архагшин мэдрэл хүртлээ үрэвсэл үүссэн, хорхойтоод удаад шүдний өнгө хувирсан байвал сувгийн эмчилгээ хийж дотор талаас нь бүрэн цэвэрлээд шүдийг бүх...