Нүдний мэс засал хийлгэсний дараа барих дэглэм
Нүдний мэс засал хийлгэсний дараа барих дэглэм Давхраа хийлгэсний дараа хэзээнээс нүүрээ будаж болох вэ , өвддөг үү , хаван нь хэзээ буух вэ зэрэг олон асуултууд гардаг . Мэс заслын дараа хавдсан нүдээ хараад гэртээ хэвтээд байхаар цаг ч явахгүй их л төвөгтөй байдаг . Яавал хурдан хаван буух вэ , эсвэл үрэвсэл үүсэх болов уу гэж олон талаар санаа зовож хүмүүст зориулсан доорх хэдэн зөвлөгөө өгье . Асуулт : Мэс засал хийлгэхэд ө вд ө х болов уу ? Хариулт : Мэс засал хийхийн тулд түр хугацааны нойрсуулалт , түүний дараа хэсгийн мэдээ алдуулалт хийдэг . Түр хугацааны нойрсуулалт хийхэд бага зэрэг унтах бөгөөд энэ хугацаанд мэс засал хийх хэсэгт хэсгийн мэдээ алдуулалт тариагаар хийдэг . Ихэнх хүмүүс хэсгийн мэдээ алдуулалт тариаг хийхэд өвддөг гэдэг учир түүний өмнө унтуулдаг бөгөөд ингэснээр мэдээ алдуулалтын өвдөлтийг мэдрэхгүй . Ингээд сэрхэд тань мэдээ алдуулалт хийгдсэн байх бөгөөд үүнээс хойш эмчийн зааврын дагуу нүдээ аниж , нээх хэрэг...