Сайн байна уу? 23жилийн турш намайг зовоосон шанага шиг эрүүнээсээ салахаар боллоо. Буруу зуултаас болоод төвөгтэй зүйлүүд их тохиолдоно. Хүний өөдөөс цэх хараад инээж чадахгүй, олигтой хэдэн үг ч хэлж чадахгүй. Гадаад үзэмжиндээ их анхаарал хандуулдаг болоод ч тэрүү өвөл урт хоолойтой цамцаар эрүүгээ таглаж явна. Үзэмж чухал ч хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд талаасаа юм. Буруу зуулттай хүмүүс ихэвчлэн эрүү үе, хоол боловсруулах эрхтэн, ходоодны шүүрэл их ялгарах зэрэг өвчлөлтэй байдаг. Би ч гэсэн амаа том ангайхаар эрүү өвдөж, таг таг гэсэн дуу гарч, мултарч байгаа мэт мэдрэмж төрдөг. Хоол хүнсийг сайн зажлахгүй болохоор хоол шингэхгүй өдөр эм байнга уух болдог. Тиймээс эрүүл мэнд талаасаа гадаад үзэмж талаасаа ч хамт засагдана гэхээр мэс заслын үр дүнг сэтгэл догдлон хүлээж байна. Бараг 7хоног эмнэлгээр явж зүрхний бичлэг, цусны шинжилгээ зэрэг олон төрлийн шинжилгээ хийлгэсэн. Бас би шүдний аппарат бараг...