Та турахыг хүсч байна уу? Тэгвэл энэ 10 аргыг л хэрэгжүүлэхэд хангалттай. Нэгдүгээрт, Биеэнд сайн dessert зууш ид. Тураж байх хугацаанд тодорхой хэмжээгээр dessert идэх хэрэгтэй. Тэглээ гээд шокодад, зайрмаг, шарсан хуурсан зүйл идэх биш юм. Гэдэс хонхолзох болгонд лууван, огурцы, ногоо, дуфу зэргийг идэх хэрэгтэй. Хоёрдугаарт, Хоол идэхдээ зурагтаа унтраа. Зурагт үзэнгээ хоол идвэл энгийн хооллодгоос 40% илүү их иддэг гэсэн судалгаа гарсан. Хооллох үедээ мессеж бичих, ном унших нь хоолны хэмжээг ихэсгэдэг байна. Хоол идэхдээ зөвхөн хоолондоо анхаарч сурах хэрэгтэй. Гуравдугаарт, Өдөр бүр өөрийн биеийн жинг үз. Мэдээж биеийн жингээ үзэхдээ 1,2хоногийн биеийн жингийн өөрчлөлтийг үл тоох хэрэгтэй. Долоо хоногийн өмнөх/дараах биеийн жинг харьцуулахад хэрвээ биеийн жин нэмэгдсэн байвал турах дэглэмийн аргаа өөрчилж үзэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, Долоо хоногт 3удаа булчингийн дасгал хий. Мэдээж гүйх, алхах нь турахад хамгийн ихээр нөлөөлөх ч