Эрүү нүүрний мэс заслын дараа хийгддэг мэс засал

Эрүү нүүрний мэс заслын дараа хийгддэг мэс засал Буруу зуулт болон эрүүний гажигаа засах гэж эрүү нүүрний мэс засал хийлгэдэг. Мэс заслын дараа зуулт зөв байрлалдаа ороод, нүүрний хэлбэр засагдаад ирэхээр өөр төрлийн мэс засал хийлгэхийг хүссэн хүмүүс багагүй. Шалтгаан нь шинэ төрхөндөө тааруулж өөр мэс засал хийлгэх Турсны дараа хувцас томддог шиг яс жижигсээд ирэхээр хоосон зай үүсэж арьс илүүдэж харагддаг. Ялангуяа дээд доод эрүүний хагалгаа хийлгэсний дараа хамрын мэс засал хийлгэдэг. Жижиг болсон нүүрэн дээр хамар томсож харагддаг. 1. Хамрын мэс засал Эрүү нүүрний мэс заслын дараа нүүр жижигсэж нарийхан болох ба нүүрний төв хэсэгт байрлах хамар түүнтэй зохицохгүй байх хүмүүс бий. Энэ бол байж болох үзэгдэл юм. Ингэхээр шинэ төрхөнд тохируулан хамрын мэс заслыг хийж өгнө. Хамрын мэс заслыг эрүүний мэс заслаас хойш 2-3сарын дараа хийлгэх нь тохиромжтой. 2. Арьс таталт Эрүүний м...