ХАЦРЫН УЛААН АРИЛГАХ ЭМЧИЛГЭЭ

ХАЦРЫН УЛААН АРИЛГАХ ЭМЧИЛГЭЭ Хацрын улаан яагаад үүсдэг вэ? Өвлийн хүйтэн улиралд нүүрний улайлт ихэсэж хүмүүсийн санааг ихээр зовоодог. Түүнчлэн шилжилтийн насны өөрчлөлт, цаг агаарын өөрчлөлтөөс болж энгийн хүмүүстэй харьцуулахад нүүр амархан улайх болон улайсан хэсэг арилахгүй удаан хугацаагаар тогтох үзэгдэлийг хэлнэ. Энгийн хүмүүсийн арьс ч гэсэн гадны нөлөөнөөс болж улайдаг хэдий богино хугацаанд эргэж хэвэндээ ордог бол, улаан нүүртай хүмүүс нь нүүр хэт улайх болон нэг улайсан тохиолдолд улайлт нь арилахгүй удахаас болж сэтгэл дундуур амьдрах болох нийгмийн амьдралд саад болох тохиолдол байдаг. Мөн хазрын улаан хэт удвал улаан батга болох тохиолдол ч байдаг. Үүнээс шалтгаалан улайлтаа эмчлэх аргын талаарх мэдээлэл нь олны анхаарлыг татаж байгаа билээ. Эмчилгээний арга V- beam лазер Нүүрний арьсны улаалтын шалтгаан бол судас бага зэргээр өргөсөн арьсны цаанаас харагддаг ба тус судасыг таслахдаа V- beam төрлийн лазераар эмчилгээ хийдэг. Судас таслах...