Posts

Showing posts with the label анхаарай зүйл

Нүдний мэс засал хийлгэсний дараа барих дэглэм

Image
Нүдний мэс засал хийлгэсний дараа барих дэглэм Давхраа хийлгэсний дараа хэзээнээс нүүрээ будаж болох вэ , өвддөг үү , хаван нь хэзээ буух вэ зэрэг олон асуултууд гардаг . Мэс заслын дараа хавдсан нүдээ хараад гэртээ хэвтээд байхаар цаг ч явахгүй их л төвөгтөй байдаг . Яавал хурдан хаван буух вэ , эсвэл үрэвсэл үүсэх болов уу гэж олон талаар санаа зовож хүмүүст зориулсан доорх хэдэн зөвлөгөө өгье .    Асуулт : Мэс засал хийлгэхэд ө вд ө х болов уу ? Хариулт :  Мэс засал хийхийн тулд түр хугацааны нойрсуулалт , түүний дараа хэсгийн мэдээ алдуулалт хийдэг . Түр хугацааны нойрсуулалт хийхэд бага зэрэг унтах бөгөөд энэ хугацаанд мэс засал хийх хэсэгт хэсгийн мэдээ алдуулалт тариагаар хийдэг . Ихэнх хүмүүс хэсгийн мэдээ алдуулалт тариаг хийхэд өвддөг гэдэг учир түүний өмнө унтуулдаг бөгөөд ингэснээр мэдээ алдуулалтын өвдөлтийг мэдрэхгүй . Ингээд сэрхэд тань мэдээ алдуулалт хийгдсэн байх бөгөөд үүнээс хойш эмчийн зааврын дагуу нүдээ аниж , нээх хэрэг...