Толгойны өвчин болсон нурууны батга арилгах 6 зуршил

Толгойны өвчин болсон нурууны батга арилгах 6 зуршил Өвлийн турш нуугдаж байсан нуруугаа гаргах цаг боллоо. Дээрээс нь энэ зун мөрөө ил гаргасан хувцас моод болоод байдаг. Гэтэл "нурууны батга" гэж нэг толгойны өвчин санаа зовоож эхлэнэ. Эмэгтэй хүнийг хамгийн секси харагдуулдаг нуруу хэрхэн цэвэрхэн байлгаж арчлах талаар доорх зөвлөгөөг өгч байна. 1. Үсээ тонгойж угаана. Нуруун дээр батга гархаас сэргийлэх хамгийн эхний алхам бол ариун цэвэр юм. Нүүрний батгатай адил нуруууны батга бохирдол хурвал ихээр үүсдэг. Тиймээс нуруу дээрээ саван шампунь үлдээхгүй бүрэн угааж өгөх хэрэгтэй. Ялангуяа мөр нуруунд үлдсэн шампунь үс ангижруулагч сайн арилгаж өгөхгүй бол батга улам үрэвсэх магадлалтай учир толгойгоо угаахдаа аль болох бөхийж угаах хэрэгтэй. 2. Алое, минт зэрэг орсон биеийн саван ашиглах Бие угаагч бүтээгдэхүүн бас чухал үүрэгтэй. Өвөл хөлс бага гарч хуурай байдаг учир тослог ихтэй бүтээгдэхүүн ашиглах зүгээ...