Хулмас хэрхэн арилгах вэ?

Хулмас хэрхэн арилгах вэ? Хулмас гэж юу вэ ? Хүний биед 2 төрлийн хөлсний булчирхай байдаг бөгөөд нэг нь энгийн булчирхай нөгөө нь "Apocrine" нэртэй зөвхөн суганд байдаг булчирхай юм . Apocrine булчирхайгаас ялгарсан хөлс үсний угаар дамжин гадагшлаад арьсан дээр гарч агаар болон бактертай урвалд орж өвөрмөц хурц үнэрийг ялгаруулдаг бөгөөд үүнийг Хулмас гэж нэрлэдэг . Өөрийн хулмасаа арилгах гэж хүмүүс их хичээдэг ч энэ нь төдийлөн үр дагавар муутай байдаг . Суганы хулмасыг арилгах ерөнхий 2 арга байдаг бөгөөд нэг нь суган дахь Apocrine булчирхайг мэс заслын аргаар хусаж арилгах арга , нөгөө арга нь суганд хөлсний булчирхайд ботокс тариа тарих арга юм . Apocrine булчирхайг хусаж арилгах мэс засал нь сүүлийн үед төдийлөн их хийгдэхээ больсон юм . Учир нь мэс заслын сорви их томоор үлдээхээс гадна 7-14 хоног гараа ашиглан ажил хийх боломжгүй байдаг . Суганы хөлсний булчирхайд ботокс тарих арга нь сүүлд нилээн их хөг...