Тасралтгүй спортоор хичээллэх арга
Зориглож эхлүүлсэн спортоо дунд нь таслахгүй хийх 10 зөвлөгөө 1. Долоо хоног бүрийн төлөвлөгөө гаргах Нийгмийн сэтгэл зүйч доктор Хайди Грэнт Хэлборсн "Урдаа тависан зорилгоо биелүүлэхийн тулд хамгийн зөв арга нь, ялангуяа сэтгэл санааны тэвчээр шаарддаг спорт дасгал хөдөлгөөн нь хэзээ, хаана, яаж хийх талаар долоо хоног бүрийн нарийн төлөвлөгөө гаргах хэрэгтэй." гэж хэлсэн байдаг. Жишээ нь: " долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагт спортоор хичээллэх бол орой 7 цагаас хойш гэрийнхээ ойролцоох зааланд очно." гэх мэтчилэн төлөвлөгөө гаргаж өгөх хэрэгтэй. 2. Мөнгөн хөрөнгө оруул Эдийн засаг судлаач нарийн судалгаагаар хүн ямар нэгэн зүйлд мөнгөн хөрөнгө оруулалт хийсэн бол зорилгодоо хүрэх хувь нь 3 дахин ихэсдэг гэж гарчээ. Тиймээс бага зэргийн хөрөнгө оруулалт хийхэд гэмгүй бололтой. 3. Өөрөө өөртөө бэлэг өгөх Дасгалаа хийгээгүй өдөр өөртөө шийтгэл өгөх нь сай...