Баллерина нарын хоолны дэглэм туршиж үзэх үү?

Мэргэжлийн баллерина нарын хоолны дэглэм туршиж үзэх үү ? Хаана ч явсан хөөрхөн царай, уян налархай биеэрээ хүмүүсийн харцыг булааж явдаг баллерина нар. Тэд чухам ямар хоолны дэглэм барьдаг бол? Мэргэжлийн бүжигчид, ялангуяа баллет бүжиглэдэг хүмүүс байнгын чанга хатуу дүрмийг баримтлах ёстой байдаг. Тэр ч бүү хэл баллерина нарын мөрддөг тусгай биеийн жин хэмжих арга байдаг бөгөөд биеийн жингээ хэзээ ч 48кг-аас давуулж болдоггүй байна. Хэдий хэцүү сонсогдож байгаа боловч өдөр тутамдаа хэвшүүлэх боломжтой хэд хэдн аргуудаас танилцуулж байна. Баллерина нарын хоолны дэглэм ямар байдаг бол? Уух дуртай зүйлдээ мөс хийж уух Уух зүйлдээ хүйтэн мөс хийж ууснаар биеийн дулаан нэмэгдэн жин нэмэхээс сэргийлдэг байна. Хоолноос бусад цагт амттан их идэхгүй байх Хэрвээ та үнэхээр ихээр амттан идэх хүсэл төрөх тохиолдолд хүнсний ногоо юмуу самарны төрөл идээд үзээрэй. Энэ аргыг хэрэгжүүлж эхлэхдээ зөөлнөөр эхлэх хэрэгтэй юм. Жишээ нь: Бургер идэхдээ зөвхөн тал х...