Дээд, доод эрүү засах мэс заслын дараа яагаад хацрын арьс унждаг вэ?
Дээд, доод эрүү засах мэс заслын дараа яагаад хацрын арьс унждаг вэ? Нүүрний зөв бус хэлбэртэй юмуу шүдний буруу хазалттайн улмаас дээд, доод эрүү засах мэс заслыг хийлгэдэг хүмүүсийг зурагтаар юмуу интернэтээс харж болно. Гэвч дээд, доод эрүү засах мэс засал нь эрүүний ясыг тайрсаны дараа тогтоож өгдөг хүнд төрлийн мэс засал бөгөөд, мэс заслын дараа хацрын арьс унжих тохиолдол гардаг. Дээд, доод эрүү засах мэс заслын дараа хацрын арьс унжих үндсэн 2 шалтгаан байдаг. Эхнийх нь, мэс заслын дараа том байсан яс жижгэрхээр арьс илүүдэж унжих, хоёрдугаарт, мэс заслын дараа үлдсэн хацрын өөх сууж сунаснаас хацрын арьс унждаг. Ийм тохиолдолд арьс таталт хийх юмуу өөх соруулж хацрын арьсны унжилтыг арилгаж болно. Гэхдээ мэс заслын өмнө маш нарийн шинжилгээ болон мэс заслын дараах үр дүнг урьдчилан сайтар тооцолсон бол хацрын арьс унжих болон мэс заслын дараах эсрэг гаж нөлөөнөөс хангалттай сэргийлэх боломжтой. Вонжин гоо сайхны эмн...