Posts

Showing posts from June, 2015
Image
Бодит түүх Манай блогт V-таталт гэж юу вэ?  Тодорхой мэдээлэл өгөөч гэсний үүднээс энэхүү таталтыг хийлгэсэн хүний БОДИТ ТҮҮХийг хүргэхээр шийдлээ.   Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэгт Vтаталт хийлгэсэн хүний талаар танилцацгаая.  [ Мэс засалд орохын өмнө ]  Нарийн эрүү,Vхэлбэрийн нүүртэй болохыг хүсч байна Үргэлж л намайг хамгийн ихээр зовоодог байсан зүйл бол эрүү хэсгийн арьс унжсан хэсэг байлаа. Бөөрөнхий нүүртэйн дээр эрүү хэсгээрээ их таргалдаг учраас арьс хүртэл дагаад унжчихсан. Нэг өдөр эгч маань бамбай булчирхай юм бишүү эмнэлэгт нэг очооч .......гэж хэлэх хэмжээнд хүртэл нүүрний доод хэсэг болон эрүү хэсгээрээ таргалсан үүнийг дагаад арьс унжилттай билээ. Нүүрний арьсандаа хэдэн саяар нь лазер эмчилгээ хийлгэсэн ч түрхэн зуурых л байсан. Утсан таталт хийлгээч гэж хүмүүс их санал болгодог байсан ч одоо нас залуугаасаа хийлгээд эхэлчвэл дараа нь яах бол гэсэн санаа зовнил, нөгөөтэйгүүр гоо сайхны мэс заслын талаарх айдас түгшүүр

Бодит түүх

Image
Бодит түүх  Нэр: Дакс Нас: 33 (Мэс заслын өмнө) Юуны өмнө өөрийнхөө талаар товч танилцуулья. Би 13настайгаа Солонгост амьдарч эхэлсэн. Нас ахих тусам миний эрүү далийх болсон 19настайдаа шүдний эмнэлэгт очиж үзлэг хийлгэхэд тэндхийн эмч дээд доод эрүүний мэс засал санал болгосон ба үүнийг сонссон ээж маань их гайхаж айж сандарсан. Эмч нар хагалгаа АНУ-д хийлгэхийг зөвлөж байсан ч ээж маань Солонгост илүү туршлагатай эмч нар байдаг гэдгийг олж мэдсэн. Би энэ хагалгааны талаар бодох тусам маш их айж хийлгэмээргүй санагдаж байсан.  (Мэс заслын дараа) Санаандгүй байж байгаад өнгөрсөн жил телевизийн зураг авалтад оролцох талаар санал ирсэн. Өмнө нь би зураг авалтын ажилд оролцож байсан ч энэ удаа өөрийгөө зурагтаар ямар гарах бол гэдгийг хармаар санагдсан. Фото зураг авалт бол ямар нэгэн програм ашиглаад засаж болдог байхад телевизийн зураг авалт бол тийм биш байдаг. Ингэж байгаад би 4жилийн өмнө, 2жилийн өмнө гээд хагалгаанд орсон хүмүүсийн талаар мэдээлэлийг олж авсан.

Арьс чийгшүүлэгч тариа

Image
Арьс чийгшүүлэгч тариа АРЬС ЧИЙГШҮҮЛЭГЧ ТАРИА Жилийн 4 улирал солигдон цаг агаар эрс тэс уур амьсгалтай болж гоо сайхан  төдийгүй эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Арьс хуурайшсанаас болж арьс  өнгөө алдан сэвх толбо үүсэх ба арьсанд амархан үрчлээ үүсдэг. Залуу сайхан  насандаа арьсаа хуурайшилтаас хамгаалж байнга арчлах нь таныг хөгширөлтөөс  хамгаалж өгдөг. Хуурай нөхцөлд арьсаа чийгшүүлэх хамгийн энгийн арга бол  өдөрт 2литрээс дээш ус уух юм. Өдөр бүр хүний биеэс хөлс бага багаар гадагшилж  байдаг тул биеийн шингэнээ усаар хангаж байх хэрэгтэй. Хуурай арьсыг эмчлэх  болон хуурайшилтаас хамгаалах эмчилгээг танилцуулъя.                                      Эмчилгээний арга: Арьс чийгшүүлэгч тариа                            Чийгшүүлэгч тариа нь арьсны гүн давхаргад шууд Hyaluronic Acid хэмээх бодис  агуулсан чийгшүүлэгч тариаг суулгаснаар арьсыг чийгшүүлэн эд эсийг нөхөн  төлжүүлж арьсыг дотроос нь толигор өнгөлөг болгодог. Hyaluron

Бодит түүх

Image
Бодит түүх  Нэр: Прин  Нас: 25 Мэс заслын өмнө Би өчигдөр Солонгост ирсэн. Вонжин эмнэлгийн маш эелдэг ажилтан намайг тосож авсан. Эмнэлгийн ажилтнууд үйчлүүлэгч болгонтой маш эелдэг харьцаж, найрсгаар туслаж байсан. Би зөвлөгөө аваад мэс заслын өмнөх цусны шинжилгээ, СТ зураг авхуулсан. Би дээд доод эрүүний мэс засал хийх учир шүдний хэв тодорхойлох хэв авхуулсан. Хэв авхуулхад маш эвгүй бөөлжих гээд гэхдээ сувилагч шадвартай хурдан хугацаанд хийсэн учир тэвчиж болхоор байлаа. Мэс заслын дараа амттай Солонгос хоол иднэ гэж бодхоор баяртай байна. Мэс заслын дараа 5хоног Мэс засал хийлгээд 5хоног өнгөрлөө. Нүдний хаван харьцангуй бага байгаа ч уруул хэсгээрээ их хавантай хэвээрээ л байна. Өнөөдөр 20минут орчим салхинд гарлаа. Гадуур явахаар төрөл бүрийн хоолны үнэр намайг зовоох юм, удахгүй бүрэн эдгэрээд гоё хоол иднээ. Мэс заслын дараа 45хоног Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрөх юмаа. Мэс засал хийлгээд аль хэдийн 1сар хагас өнгөрсөн байдаг. Би

Филлэр гэж юу вэ?

Image
Филлэр гоо сайхны залуужуулах мэс ажилбар Сүүлийн үед өөрийн наснаасаа залуу харагдахыг хүссэн хүмүүс ихэсэж, нүүрний  үрчлээг арилган суларч  унжсан арьсыг татах зэрэг гоо сайхны мэс ажилбарууд  олны анхаарлыг татаж байгаа билээ. Маш олон төрлийн үрчлээний эсрэг мэс ажилбар дотроос хүмүүсийн ихээр  хийлгэдэг гоо сайхны мэс  ажилбарыг сонговол мэдээж филлэр гоо сайхны  залуужуулах мэс ажилбар юм.                                         Филлэр   нь   олон   т ө рлийн   байгалийн гаралтай ба нийлмэл эдийн найрлагатай байдаг.  Хамар, дух, хөмсөгний хоорондох үрчлээ, эрүү, хацар гэх мэт хүссэн хэсэгтээ  тариулан арьсыг тэлж дүүргэж өгөн залуу харагдуулалдаг.                                Мөн нүдний эргэн тойрон , дух, хацарын суулт зэрэг үрчлээг арилгахын зэрэгцээ  батганы хонхойж орсон сорвийг дүүргэх, амны орчмын үрчлээ, духны хонхорхой,  доод эрүү, хамар, уруулийн хэлбэрийг дүүргэж өгөн зөв хэлбэртэй болгоно. Эдгэрэлтийн явц нь хурдан

Тасралтгүй спортоор хичээллэх арга

Image
Зориглож эхлүүлсэн спортоо дунд нь таслахгүй хийх 10 зөвлөгөө  1. Долоо хоног бүрийн төлөвлөгөө гаргах  Нийгмийн сэтгэл зүйч доктор Хайди Грэнт Хэлборсн "Урдаа тависан зорилгоо биелүүлэхийн тулд хамгийн зөв арга нь, ялангуяа сэтгэл санааны тэвчээр шаарддаг спорт дасгал хөдөлгөөн нь хэзээ, хаана, яаж хийх талаар долоо хоног бүрийн нарийн төлөвлөгөө гаргах хэрэгтэй." гэж хэлсэн байдаг. Жишээ нь: " долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагт спортоор хичээллэх бол орой 7 цагаас хойш гэрийнхээ ойролцоох зааланд очно." гэх мэтчилэн төлөвлөгөө гаргаж өгөх хэрэгтэй.                        2. Мөнгөн хөрөнгө оруул   Эдийн засаг судлаач нарийн судалгаагаар хүн ямар нэгэн зүйлд мөнгөн хөрөнгө оруулалт хийсэн бол зорилгодоо хүрэх хувь нь 3 дахин ихэсдэг гэж гарчээ. Тиймээс бага зэргийн хөрөнгө оруулалт хийхэд гэмгүй бололтой.  3. Өөрөө өөртөө бэлэг өгөх   Дасгалаа хийгээгүй өдөр өөртөө шийтгэл өгөх нь сайхан санаа хэдий ч эсэргээрээ хийснийхээ дараа өөртөө бэлэг өгөх

Нэг сарын дотор тураах дасгал

Image
Нэг сарын дотор тураах дасгал  Товч танилцуулга   Бүтэн биеийн булчинг ашиглан хийдэг учир богино хугацаанд дээд зэргийн үр дүнг үзүүлэх дасгал.  Анхааруулах зүйл  Дасгалыг хийхдээ нуруугаа биш цээжээ тэнийлгэж өгөх хэрэгтэй. Нуруугаа хэт их тэнийлгэж хийвэл нуруу гэмтэх магадлалтай. Мөн үсрэхдээ гэдсэндээ хүч өгч зөөлөн үсрэн хөлийн хуруу болон өвдөг, шагайн бэртлээс болгоомжлох хэрэгтэй.  Дасгалыг хийхдээ аль болох хурдан хийж өгнө.  **Уг дасгал нь дотроо анхан, дунд, гүнзгий гэсэн 3хэсгээс бүрдэнэ.** Анхан  Дунд  **Анхан шатны дасгалыг гүйцэд хийдэг болон дунд шатнаас сүүлийн дараалал дээр нь дээш үсэрч өгнө.** Гүнзгий  **Дунд шатны дасгалыг хурдтай төгс хийдэг болсны дараа гүнзгий рүү орох ба ингэхдээ хэвтээд гар дээр суниалт хийж босоод үсэрнэ.** Дасгал хийх хуваарь  **Доор заасан хуваарийн дагуу хийнэ. Хамгийн сүүлийн өдөр буюу 30дахь өдөр 100 удаа хийнэ.** Вонжин эмнэлгийн о