Хөгшрөлтөөс үүссэн үрчлээг утсаар өргөх арга

   

        Өмнө нь нүүрний төрхийг өөрчилдөг нүдний давхраа, хамрын  гоо сайхны мэс засал, нүүрний ерөнхий хэлбэр засах мэс засал зэрэг алдартай байсан бол, одоо үед өөрийн төрөлхийн мэт төрхийг илүүд үзэж байгаа хүмүүсийн сонирхолд тааруулан хөгшрөлтөөс үүсдэг зураас болон үрчлээг засдаг лифтинг буюу арьс өргөх мэс ажилбар нь хүмүүсийн сонирхлыг ихээр татаж байна .

Лифтинг буюу арьс өргөх мэс ажилбар нь дунд болон идэр насныхнаас гадна арьс болон бие махбодын хөгшрөлт эхэлж байгаа 25-30 насныхны ч мөн анхаарлыг ихээр татаж байна. Залуу насныхан нь арьсыг тайран нүүрийг өргөх мэс заслын аргаас илүү энгийн хирнээ хэвийн амьдралдаа хурдан орох боломжтой утсаар татах аргийг илүүд үзэж байна.



Гэвч утсаар татах арга нь одоог хүртэл утасны хэлбэр нь улам хөгжин шинэчлэгдэж байгаа боловч нүүрний булчин байнгийн агшиж сунадагтай холбоотой утсаар татсан арьсны хэсгүүд нь тасрах мөн үйлчлэх хугацаа богино байдаг. Энэхүү утсаар өргөгч аргын сайжруулсан хувилбар нь “
 элластигүм”, “минтлифтинг” арга юм.

Элластигүм арга нь тусгай зөвшөөрөлтэй боолтыг ашигладаг бөгөөд энэ нь нүүрийг өргөхөөс гадна шархыг багасгах мөн биенд ч гэсэн ашиглаж болдог уян хатан чанартай силиконд полиэстер ороогдсон хэлбэртэй учраас өөрийн наалдах чадвар сайтай утас юм. 

минтлифтинг утас нь бүхэлдээ 360 градус эргэдэг арьсны эдэд илүү нягт бэхлэгддэг учир арьсыг өргөхөд илүү үр дүнтэй байдаг. Нэмж дурдахад патентлагдсан үйлдвэрийн аргаар утсыг огтлох биш Press Molding аргаар хийгддэг тул бэхэлгээ болон суналт бат бөх байдаг

Сүүлийн үед залуу насны хүмүүсийн ихэнх хувь нь нүүрний арьс татах мэс заслаас илүү утсаар татах аргыг илүү ихээр хийлгэхийг хүсдэг болсон. Энэ арга нь богино хугацаанд хийгдэх бөгөөд хурдан хугацаанд хэвийн байдалдаа орж чаддаг гэсэн давуу талтайгаараа хүмүүс ихээр сонгож байгаа ч хамгийн чухал зүйл нь эмчээсээ шалтгаалан мэс заслын үр дүн нь өөр өөр байх учир аль болох мэргэжлийн туршлага ихтэй эмчийг сонгох нь зүйтэй.



WJ Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлгийн  дарга эмч Ганг Мүн сог эмч нь дэлхийд нэр нөлөө бүхий тэргүүлэгч мэргэжилтэн бөгөөд (Asia Training Doctor) буюу Азийн сургагч эмчээр шалгаран, Элластигүм-ийн тухай олон төрлийн Дотоод болон Гадаадад эрдэм шинжилгээний хурал болон судалгааны ажил, илтгэлээр хүлээн зөвшөөрөгдсөн эмч юм.



 Вонжин гоо сайхан мэс заслын  эмнэлэг нь нэгдсэн системээр  үйлчлүүлэгчдийнхээ эдгэрэлтийг түргэсгэхийн тулд хичээнгүйлэн ажиллаж байгаа бөгөөд, бие даасан ухаалаг систем, 40 төрлийн шинэ дэвшилтэт технологи бүхий аюулгүй системээрээ түргэн тусламжийн үед ч хурдан шуурхай арга хэмжээ авах чадалтай  болно.




Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна