Муруй хамар засуулахад ихээр асуугддаг асуултууд



Монголчууд хамгийн их асуудаг мэс заслын нэг бол муруй хамар засах мэс засал билээ. Үйлчлүүлэгчдийн хамгийн их асуудаг асуултуудыг цэгцлээд эмчээс авсан хариултын хамт хүргэж байна. 


Муруй хамрын мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа хүмүүст тус болох болов уу. 

1. Чих хамар хоолойн эмнэлэг? Гоо сайхны эмнэлэг? Хаашаа явах хэрэгтэй вэ?





Муруй хамрыг зөвхөн тэгшлэхдээ биш хамрыг эмчилчхэд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. 
Ихэнхдээ зөвхөн хамрын гадна тал далийсан байх биш, хамрын нүхийг 2хувааж байдаг таславчийн мөгөөрс хүртэл мурийснаас хамар битүүрэх, хамар битүүрэх өвчин хүндэрдэг.
Вонжин эмнэлэгт ажилладаг чих хамар хоолойн тасгийн мэргэжлийн эмч нар хамрын бүтцийн талаарх өргөн мэдлэг, туршлагад дээр суурилж оновчтой оношлож эмчилдэг. Чих хамар хоолойн тасгаас хамрын үйл ажиллагааг эмчилчхээс гадна давхар гадаад үзэмж гоо сайхнаа олох боломжтойгоороо үйлчлүүлэгчид бидэнд итгэж үйлчлүүлдэг бас нэгэн шалтгаан юм. 


2. Мэс засал хийлгэхээс айгаад байна, зөвхөн хамраа өндөрлөх боломжтой юу?




Хамар бага зэрэг мурийсан байвал өөрөөс авсан мөгөөрс болон хиймэл эд хийж тэгшлэх боломжтой ч, нэг мурийсан хамар цаг өнгөрөх тусам их мурийхаас гадна хамрын өвчин хүндэрдэг.
Хамар доторх таславчийн мөгөөрс мурийсан байгааг тэгшлэхгүй бол амжилттай мэс заслын үр дүнг үзэхэд хэцүү.
Тиймээс, хамар хэр зэрэг мурийсан болон таславчийн мөгөөрс мурийлттай үгүйг сайтар шинжилсний дараа мэс заслын аргаар эмчлүүлэх нь илүү үр дүнтэй.  

3. Миний хамар байнга битүүрдэг. Эмчлэх боломжтой юу?


Эм, тариагаар эмчлэгдэхгүй архагшсан хамар битүүрэх өвчинтэй хүмүүсийн бараг тал хувь нь таславчийн мөгөөрсийн мурийлттай байдаг. Хамрын нүхийг 2хувааж байгаа хана болох таславчийн мөгөөрс муруйснаас амьсгалын зам битүүрч амьсгалахад бэрхшээл үүсэх, хамар битүүрэх болон үрэвсэл үүсдэг бөгөөд үүнийг таславчийн мөгөөрсийн мурийлт гэнэ.
Хамрыг гаднаас харахад нээх их мурийгаагүй харагдах авч таславчийн мөгөөрсийн муруйлттайн шинж тэмдэг илэрвэл энэ нь хамар доторх мөгөөрс мурийснаас байдаг учраас хурдан хугацаанд хэлбэр засах хэрэгтэй.



Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна