Халзралтаас үүссэн стресс, Үс шилжүүлэн суулгах мэс заслаар асуудлыг шийдэцгээе!

 



Үс унах нь янз бүрийн шалтгаанаас үүдэлтэй байдаг. Үүнд, төрөлхийн буюу генетикийн нөлөөлөл, олдмол буюу ядрах, амьдралын буруу хэв маяг гэх мэт хүчин зүйлсүүдийг дурьдаж болно. Сүүлийн үед стресийн улмаас үс уналт яагаад үүсдэг вэ талаарх судалгааны үр дүн Британы шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд үс унах нь маш түгээмэл үзэгдэл болоод байна.  


Үс уналт нь хүнд биш тохиолдолд эмийн аргаар эмчилж болдог. Гэсэн хэдий ч хэрэв таны үс маш их унаж халзарсан тохиолдолд үс шилжүүлэн суулгах гоо сайхны мэс засал хийх шаардлагатай. Үс шилжүүлэн суулгах гоо сайхны мэс засал гэдэг нь үс уналтанд өртөөгүй толгойн ар талын үсний уутанцарыг үс унасан хэсэгт шилжүүлэн суулгадаг арга юм. Сүүлийн үед 20-30 насны залуусын үс уналтыг эмчлэх зорилгоор үс шилжүүлэн суулгах гоо сайхны мэс засал хийлгэх тохиолдол нэмэгдэж байна. Үс шилжүүлэн суулгах гоо сайхны мэс заслыг зүсэлттэй болон зүсэлтгүй хэмээн үндсэндээ хоёр хуваадаг. 
Зүсэлттэй аргаар үс шилжүүлэн суулгах гоо сайхны мэс засал нь хуйхны нэг хэсгийг зүсэж, үсний эрүүл уутанцарыг салгаж үсгүй хэсэгт шилжүүлэн суулгадаг. Гэвч өвдөлт, сорви үүсэх магадлал байдаг ч гэсэн богино хугацаанд их хэмжээний үс шилжүүлэн суулгах боломжтой байдаг тул үсний уутанцар амьдрах чадвар өндөр байдаг. Зүсэлттгүй үс шилжүүлэн суулгах гоо сайхны мэс засал нь үсний уутанцарыг нэг бүрчлэн цуглуулж, хуйханд зүсэлт хийхгүйгээр шилжүүлэн суулгах аргыг хэлдэг. Зүсэлттэй аргыг бодвол үсний уутанцар цуглуулахад илүү их хугацаа шаарддаг боловч сорви болон өвдөлт бага байдаг тул өдөр тутмын амьдралд таагүй мэдрэмж төрдөггүйгээрээ давуу талтай байдаг. 


Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг нь 2022 оны 3 сард үс шилжүүлэн суулгах төвөө өргөжүүлэн нээн, үс шилжүүлэн суулгах мэргэжлийн Чой Жун их эмчийг  ажлуулах болсон. 

Үс шилжүүлэн суулгах төвийн их эмч Чой Жун ‘Үс шилжүүлэн суулгах гоо сайхны мэс заслын арга нь тус бүр өөрийн гэсэн давуу болон сул тал байдаг бөгөөд хүн бүр дагзны хэсгийн үсний нягтрал, хуйхны уян хатан байдлыг харгалзан зөв мэс заслын аргыг сонгох хэрэгтэй’ хэмээсэн.  Мөн тэрээр “Үс шилжүүлэн суулгах гоо сайхны мэс засалд сэтгэл ханамжтай байх нь эмнэлгийн ажилтын ур чадвараас хамаардаг тул эмнэлэгийн мэргэжилтэнүүдийн туршлага, мэдлэг ихээхэн чухал байдаг” хэмээн зөвлөсөн.


















Website: http://wonjinbeauty.com/?locale=mn

E-mail: mongol@kwj.co.kr

Phone: 82-10-4370-3331

Mobile: +82-10-4370-3331(viber)

Kakao talk: wonjinmn

Facebook: www.facebook.com/wonjinmongolia








Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна