Уруул болон тагнайн сэтэрхийн мэс засал, өсөлтийн явцад олон удаагийн эмчилгээ чухал
Уруул ба
тагнайн сэтэрхийн мэс засал нь нүүрэнд хамгийн их тохиолддог төрөлхийн
гажгуудын нэг бөгөөд уруул болон буйл, тагнай хэсэг салсан өвчнийг хэлнэ. Манай
улсын хувьд 650-1000 хүнд 1 тохиолддог бөгөөд одоохондоо тодорхой шалтгааныг
олоогүй байгаа боловч үр хөврөлийн явцад хүүхдийн нүүрний хэсгүүд өөр хоорондоо
ном ёсны дагуу нийлээгүйтэй холбоотойгоор үүссэн байдаг.
Уруул батагнайн сэтэрхийн мэс засал нь төрсний дараагаас 3 сараас 1 жилийн хугацаанд дутагдалтай хэсгийг оёх 1р шатны мэс заслыг хийн энэ үед мэс засал сайн явагдсан байлаа ч хүүхдийн өсөлтөөс хамааран хамарын нүх 2 өөр байх, хамрын бүтэц өөрчлөгдөх, уруулны шугамд сорви тогтох, хамар болон уруулын хонхорхойн ясанд өөрчлөлт ордог тул 2р шатны мэс заслыг зайлшүй хийх хэрэгтэй байдаг.
Тийм учраас уруул
ба тагнайн сэтэрхийн мэс засал нь 2 эмгэгийг эмчлэх шаардлагатай хүнд хагалгаа
учир эмнэлгээ сонгохдоо мэргэжлийн туршлагатай чадварлаг эмнэлгийг сонгох
хэрэгтэй.
Уруул ба
тагнайн сэтэрхий нь энгийн гоо сайхны мэс засал биш бөгөөд тухайн хүүхдийн
сэтгэлийг хүртэл эмчлэх хэрэгтэй ба хүүхдийн өсөлтийн үед нь дараалсан эмчилгээг
хийх хэрэгтэй байдаг учир эмнэлгээ зөв сонговол аюулгүй мөн сэтгэл ханамж өндөр
байх болно.
Comments
Post a Comment