Муруй хамрыг хэрхэн тэгшлэх вэ?

Муруй хамрыг хэрхэн тэгшлэх вэ?
Муруй хамрын мэс засал гэж юу вэ?
- Хамар нэг тал руугаа муруйж улмаар гадаад үзэмжинд нөлөөлөх мөн хамар битүүрэх толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илрэх үед хийгддэг мэс заслыг муруй хамар засах мэс засал гэнэ.
Мэс засал санал болгох хүмүүс
- Хамар муруйснаас нүүрний тэгш хэм алдагдсан тохиолдолд
- Хамрын муруйлт их биш ч хамар байнга битүүрэх, хамрын өвчин, үрэвсэл байнга үүсэх
- Функциональд асуудал үүссэн хүн
- Хамрын нүх нь далийсан хүн
- Хамрын хиймэл эд далийсан хүн
- Муруй хэлбэргүй хамартай
- Хамраа гэмтээж муруйлгасан тохиолдолд

Мэс засал хийх арга
Хамрын муруйлтын хэмжээ, хэлбэрээс хамааран мэс засал хийх арга өөр өөр байна.

➡️Арга 1: Мөгөөрс, эд суулган тэгшлэх арга
Муруй хамрыг тэгшлэх аргуудаас хамгийн энгийн арга бөгөөд бага зэрэг муруй, бага зэрэг өөр хэмжээтэй харагддаг хэсэгт мөгөөрс суулган тэгшилж өгдөг арга юм.
➡️Арга 2: Хамрын ясыг тэгшлэх арга
Муруй хамрын ясны хоёр талын төв хэсгийг босоогоор нь сэтлэн зөв байрлалд оруулдаг арга юм.
➡️Арга 3: Хамрын үзүүр, таславчийн мөгөөрсийг тэгшлэх арга
Хамрын үзүүрийн муруйг засахдаа таславчийн мөгөөрсийг тэгшлэн засдаг.

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна