Нойрмог нүд буюу зовхины унжилт

 

Хөдөлмөр эрхлэлтийн Жоб Кориа (Job Korea) компаниас хүний нөөцийн менежерүүдийн дунд явуулсан судалгаанд оролцогчдын 86% нь ажлын ярилцлаганы үеэр анхны сэтгэгдэл хэр чухалвэ? хэмээх асуултанд анхны сэтгэгдлийг ихээр анхаарч үздэг гэж хариулсан. Энэ нь ажлын ярилцлагын үед хамгийн чухал хүчин зүйл бол анхны сэтгэгдэл гэдгийг харуулж байна. 

Тиймээс эдгэрэлт нь хурдан, дүр төрхөө шууд өөрчлөх боломжийг олгодог “нүдний гоо сайхны мэс засал” нь өнөө үед ажил хайж буй залуучуудын дунд ихээхэн анхаарлыг татах болсон. Хэдийгээр нүдний гоо сайхны мэс засал түгээмэл байдаг ч анхны сэтгэгдлийг гүн төрүүлж, сайжруулж чаддаг “нойрмог нүд” гэж нэрлэгддэг зовхины унжилтыг засах гоо сайхны мэс засал хийлгэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. 

안검하수 гэдэг нь “нойрмог, гунигтай нүд” буюу зовхийг нээдэг нүдний булчин суларснаар нүд бүтэн нээгдэхгүй байхаас гадна нүдний зовхи унжсанаар хүүхэн харааг бүрхэж нойрмог унжгар мэт сэтгэгдлийг төрүүлэхийг хэлдэг.  



Зөвхөн гоо сайхны асуудал төдийгүй нүдний үйл ажиллагааны хүрээнд хүртэл асуудал гарч ирж болно. Энэ нь духны хүчийг ашиглан зовхи дээш өргөхөд духны үрчлээс үүсгэдэг. Нэмж дурьдахад, “нойрмог нүд буюу зовхины унжилт”ийг эмчилэхгүй байх тохиолдолд нүдний хараа муудахад хүргэх эсрдэлтэй хэмээн мэргэжилтнүүд зөвлөдөг. 

안검하수 буюу нойрмог нүдийг сэргээх арга нь нүдний булчин чангалах мэс засал юм. Солонгост зүсэлтгүй нүдний булчин чангалах гоо сайхны мэс заслын талаарх дипломын ажлыг бичсэн Вонжин гоо сайхны эмнэлэгийн эмч Пак Жан Ү хэлэхдээ өмнө нь нүдний булчин чангалах гоо сайхны мэс заслыг зүсэлттэйгээр хийдэг байсан бол сүүлийн үед зүсэхгүйгээр нээж булчингийн хүчийг хянадаг зүсэлтгүй нүдний булчин чангалах гоо сайхны мэс заслыг ихээр хийх болсон хэмээсэн. 
Зүсэлтгүй нүдний булчин чангалах гоо сайхны мэс засал нь зовхинд зүсэлт хийхгүйгээр нарийн нүх гаргаж, шаардлагатай хэмжээгээр өөхийг нь аван, утсаар дээд зовхийг нээдэг булчин болон хавхлагыг хамтад нь оёх аргаар мэс засал явагддаг. Энэ нь мэс засал хийлгэсэн нь мэдэгдэхгүй бөгөөд өөрийн төрөлхийн мэт нүдтэй болгодог гэдгээрээ давуу талтай. Мөн гоо сайхны мэс заслын дараах хаван болон сорви багатай, эдгэрэлт нь хурдан явагддаг.  

Сэтгэлд нийцсэн үр дүнд хүрэхийн тулд зөвхөн нүдний хэмжээ төдийгүй нүдний хэлбэр, шугам, зовхины унжилт зэргийг бодолцон үзэх шаардлагатай. Тийм ч учраас эмч Пак Жанг Ү нь “нүдний булчин чангалах гоо сайхны мэс заслын талаар хангалттай туршлага, мэдлэгтэй эмчээр дамжуулан гоо сайхны мэс заслыг хийх нь чухал” хэмээсэн. 








Website: http://wonjinbeauty.com/?locale=mn

E-mail: mongol@kwj.co.kr

Phone: 82-10-4370-3331

Mobile: +82-10-4370-3331(viber)

Kakao talk: wonjinmn

Facebook: www.facebook.com/wonjinmongolia







Comments

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна