SMAS давхарга, нүүрний арьс сойх мэс заслын үр дүн нь эмчийн ур чадвараас хамаарна

Дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр хүмүүс гадаад гоо сайхандаа ихээхэн анхаарч байгаа бөгөөд наснаасаа илүү залуу харагдахыг хүсэх болсон. Залуужих амьдралын хэв маяг болон залуухан царайтай болохын тулд хамгийн их хийлгэдэг зүйл бол нүүрний арьсны унжилт болон үрчлээг арилгах мэс засал юм. Тийм ч учраас нүүрний арьс сойх мэс засал хийлгэх сонирхолтой хүмүүс илүү нэмэгдсээр байна.

Вонжин гоо сайхан мэс заслын эмнэлгийн И Жү Хон эмч нь нүүрний арьс татах мэс засал гэдэг нь суларсан арьсыг арилгах үндсэн мэс засал бөгөөд арьсны давхаргыг хуулан татаж суларсан арьсыг тайрах аргаар мэс засал хийгддэг гэж тайлбарласан.

И Жү Хон эмч суларсан арьсыг татах боломжтой нүүрний арьс сойх мэс заслыг дараах аргаар тайлбарласан.

Энэ нь нүүрний арьсны суларсан хэсэг болон гүн үрчлээг арилгахад ихээхэн үр дүнтэй. Мөн бусад арьс татах мэс заслаас илүүтэйгээр үр дүн илт сайн гаран удаан хугацаанд баридаг давуу талтай. 



Нүүрний арьс татах мэс заслын гол төв нь булчингийн давхарга, SMAS давхарга, арьсны давхарга болон шөрмөсний сэргээлт юм. Хөгшрөлтийн явцад арьсны фасци давхарга болон шөрмөс сулардаг. Нүүрний арьс татах мэс засал нь арьсыг гадна талаас нь арьсны доторхи булчингийн давхарганы дээр байрладаг SMAS давхарга болон нүүрний ясыг холбодог нүүрний шөрмөсийг цугт нь татах аргаар үрчлээ юмуу арьсны уян хатан чанар суларсан шалтгааныг олох боломжтой.

Арьс маш их суларсан үед булчингийн давхарга хүртэл нь сайн татах хэрэгтэй. Булчингийн давхаргыг татвал арьсны гадна тал хамт татагддаг учраас үлдсэн арьсыг тайрж оён үрчлээг тэнийлгэн чанга арьстай болгох боломжтой.

И Жү Хон эмч нүүрний арьс татах мэс засал нь шууд л арьсыг дээшлүүлэн татах бус тухайн хүний онцлогт тохируулж хэр их унжилттай зэргээс шалтгаалж арьсыг татах чиглэл, өнцөг зэргийг харгалзан үзсний эцэст хиймэл бус төрөлхийн мэт үр дүнг мэдрэх боломжтой.




Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг нь саяхан 2021 оны Солонгос улсын гоо сайхны мэс заслын эмнэлэгийн тэмцээнд олон улсын тайлан-д оролцсон.

Энэ өдөр зохиогддог 'Солонгосын гоо сайхны мэс заслын нийгэмлэг APS 2021' нь жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс гоо сайхны мэс засалчид оролцдог эрдэм шинжилгээний хурал бөгөөд Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлгийн И Жү Хон эмч олон жилийн туршлага, мэдлэгт тулгуурлан 10-ны өдөр нүүрний мэс заслын нэгдсэн хуралдааныг даргалж, илтгэлийг амжилттай явуулсан бол 11-ний өдөр  хөгшрөлтийн эсрэг хуралдаанд илтгэгчээр оролцож "Утсаар нүүрний суларсан арьс татсны дараа нүүрний шугам гаргах мэс заслын арга" сэдвээр лекц уншиж олны анхаарал татсан байдаг.  


Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлгийн  И Жү Хон эмч цаашдаа янз бүрийн илтгэл тэмцээнд оролцон Солонгосын гоо сайхны мэс заслын эмнэлгийн хөгжил дэвшилд тус нэмэр болох,  илүү аюулгүй сайн үр дүнг гаргахын тулд чадах бүхнээ хийн ажиллах болно гэсэн бөгөөд хямд үнэ, зар сурталчилгаанд хууртагдан эмнэлгээ сонгохоос илүүтэй өөрийн нүүрний онцлог шинж бүтцийг сайн бодолцон үзэж олон жилийн туршлагатай, мэргэшсэн мэргэжлийн эмчээс зөвлөгөө аван мэс заслаа хийлгэх хэрэгтэйг онцолж байна.




Website: http://wonjinbeauty.com/?locale=mn

E-mail: mongol@kwj.co.kr

Phone: 82-10-4370-3331

Mobile: +82-10-4370-3331(viber)

Kakao talk: wonjinmn

Facebook: www.facebook.com/wonjinmongolia

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна