Хөх томруулах мэс заслын талаар

Хөхний гоо сайхны мэс засал нь гадаад төрхөнд өнгө нэмж гоо сайхны чимдэг тул хамгийн их хийгдэж байгаа мэс заслуудын нэг болсон.

Хөхний мэс засал нь зөвхөн хөхний хэмжээг нэмэгдүүлээд зогсохгүй биеийн пропорцонд тохируулж биеийн галбирийг тодотгож өгөн мэс заслын өмнөх болон дараах хөхний сэргэр байдлыг сэргээж өгснөөр сэтгэл ханамж ч өндөр байдаг мэс засал юм. Мөн эмэгтэй хүний өөртөө итгэх байдлыг нэмэгдүүлдгээр хөхний мэс заслын талаарх хүмүүсийн сонирхол ихсэх болсон.


2018 онд Олон улсын мэс заслын нийгэмлэгээс гаргасан илтгэлээс харвал гоо сайхны мэс заслуудаас олон улсад хамгийн их хийлгэдэг нь хөхний мэс засал юм. 

Өмнө нь хөх томруулах мэс заслыг зүгээр л дур булаам болгохын тулд хийдэг байсан бол орчин үед төрөлт, хөгшрөлт, хоолны дэглэм гэх мэт шалтгаануудаас болж унжин суларсан хөхний уян хатан чанарыг сайжруулж чанга болгон тухайн хүний биеийн онцлог, биеийн галбирт тохируулан таарах хэмжээ, төрөлхийн мэт хэлбэр, зөөлөн мэдрэмж зэргийг бодолцон үзсний эцэст хөхний мэс заслыг хийдэг болсон.

Хамгийн түгээмэл мэс заслын төрлүүд нь хөх томруулах мэс засал, хөх багасгах мэс засал, унжин суларсан хөхийг сойх мэс засал юм. Хөх сойх мэс засал нь хөхний хэмжээ болон хэр унжснаас шалтгаалж мэс заслын арга нь өөр өөр байдаг. Зөвхөн хөхний хэмжээнд анхаарал хандуулахаас илүү биеийн хэлбэр, арьсны суналт зэрэг тухайн хүний онцлогт таарах мэс заслын арга болон хөхний суулгацын төрөл, онцлог шинж зэргийг харгалзан үзэн шийдвэрээ гаргах хэрэгтэй.


Хөхний суулгацын төрөлд мотива, сэбин, ментор зэрэг өөр олон төрлийн суулгацууд байдаг ба бүгд мэдрэмж, хэлбэр, материал зэргээс хамаарч хоорондоо ялгаатай байдаг учраас удаан хугацаанд аюулгүй асуудалгүй байх суулгацыг сайн судлан шийдвэрээ гаргах хэрэгтэй.
Олон суулгацуудаас Мотива нь маш сайн наалдамхай уян хатан чанар бүхий силикон гелээр хийсэн хөхний суулгац юм. Таталцлын дагуу хөдөлгөөнийхөө онцлогоос шалтгаалан зогсох үед усны дусал хэлбэрийн,, хэвтэх үед төрөлхийн мэт унжих хэлбэр нь илүү төрөлхийн мэт байдаг. Түүнээс гадна хүрэх үеийн мэдрэмж зөөлхөн байдаг нь мотива суулгацын бас нэгэн давуу тал юм.

Хөхний гоо сайхны мэс засал нь нүүрний гоо сайхны мэс засал шиг нягт нарийн анхаарал шаарддаг мэс засал учраас сэтгэл ханамж өндөр, үр дүнтэй мэс засал хийлгэхийн тулд мэс заслын өмнө өөрийн биеийн онцлог, одоогийн хөхний хэлбэр, арьсны суналт зэрэг олон зүйлээс хамаарч мэс засал хийгдэх хэрэгтэй байдаг. Тийм учраас нарийн зөвлөгөө аван шийдвэр гаргах хэрэгтэй. Мөн хямд үнээр хийх эмнэлэг олохоос илүүтэйгээр эмчийн туршлага, зөвшөөрөлтэй суулгац ашиглаж байгаа эсэх, эмнэлгийн доторх аюулгүй систем, мэдээ алдуулалтын мэргэжлийн эмч байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг нь “Motiva Grand Award Clinic”-т шалгарсан байдаг.

” '2021 Motiva Grand Award Clinic' нь хөхний гоо сайхны мэс заслыг нарийн технологиор хийж, хөхний гоо сайхны мэс заслыг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн эрүүл гоо сайхны төлөө цуцашгүй хүчин чармайлт гаргахад хувь нэмрээ оруулсан компанид олгодог шагнал юм.


Вонжин гоо сайхны мэс заслынэмнэлэг нь их сургуулийн эмнэлэгтэй адил шинжилгээний төв, аюулгүй байдлаар хангагдсан эмнэлэг бөгөөд гоо сайхны мэс заслын 30аад мэргэжилтэнтэй учраас мэс заслын өмнөх шинжилгээгээс эхлүүлээд мэс заслын дараах эмчилгээ, тогтмол шинжилгээ хийх боломжтой.
Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг нь олон жилийн эмнэлзүйн туршлага болон ноу-хаутай мэргэжлийн эмнэлгийн ажилтнуудаас бүрдсэн цээжний тусгай системийг ажиллуулж байна.



Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна