Хөх багасгах болон хөх томсгох мэс заслын талаар

Дунд зэргийн хэмжээтэй хөх нь хувцасны үзэмжийг сайжруулаад зогсохгүй эмэгтэйлэг байдлыг онцолдог. Тиймээс эмэгтэйчүүд туранхай байхаас илүүтэйгээр галбирлаг биетэй болох гэж хичээх болсон бөгөөд сүүлийн үед хөхний мэс заслыг ихээхэн сонирхох болсон. Хэтэрхий том хөхийг аварга том хөх буюу (거대유방증) гэнэ. Ийм хөхтэй эмэгтэйчүүд хөхний хүндээс болж нуруу, мөр, хүзүүндээ ачаалал өгснөөр байнгын өвдөн хөхний доод хэсгийн суларсан арьсны завсраар хөлөрснөөс болж арьсны өвчлөл үүсдэг. Мөн хүмүүсийн харцнаас болж сэтгэл санаа эвгүйцэх, таагүй санагдах тохиолдол их тохиолддог. Жижиг хөхнөөс илүүтэйгээр эсгэрээрээ том хөх нь илүү их зовлонтой байх тохиолдол цөөнгүй байдаг.

Гоо сайхан мэс заслын эмнэлэгт хөхний мэс засал нь хөхтомруулах болон хөх багасгах мэс засал гэж 2 хэсэгт хуваагдах бөгөөд хөх багасгах мэс засал нь хөхний эд эсийн нэг хэсгийг авах замаар хөхний хэмжээг багасгах бөгөөд хүнд хэлбэрийн мэс засалдаа орно. Хөхний том болон өөхний хэмжээнээс шалтгаалаад зүсэлтийн арга болон өөх соруулах хэмжээ өөрчлөгдөж, унжилтын байдал, хөхний товчны байрлал, сорви гэх мэт тухайн үйлчлүүлэгчийн гоо сайхныг хүртэл бодолцон хөхний мэс заслыг хийдэг.
 

Хөх багасгах мэс засал нь унжилтаасаа хамаарч мэс заслын 3 арга байдаг. Үүнд:

1.      Хөхний толгойн зүсэлт

2.      Хөхний толгой + эгц доошоо босоо зүсэлт

3.      Хөхний толгой + эгц доошоо босоо зүсэлт+хөхний доод шугамаар зүснэ.

Энэ мэс засал нь нэг талаараа сорви үлддэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Жижиг зүсэлтээр их хэмжээгээр багасгахын тулд өвчтөний нөхцөл байдлыг нарийн тодорхойлон эмчтэйгээ сайн зөвлөлдөх хэрэгтэй. 

Зүсэлтийн аргын хувьд том хөхнөөс болж бага зэрэг унжсан байвал хөхний толгойг тойруулан дугуйлан зүсэх, хүнд тохиолдолд хөхний толгойн хэсэг болон доод хэсэгт босоо зүсэлт хийх нь үр дүнтэй байдаг. Үүнээс гадна хөхний толгой болон толгойн доод хэсгийг О хэлбэрийн зүсэлт хийх аргаар мэс заслыг хийх бөгөөд энэ нь бага зэрэг сорви үлдэх ч гэсэн хөхний булчирхайн эдийг авах, доор байрлалтай хөхний толгойн байрлалыг дээшлүүлэхэд үр дүнтэй мэс заслын арга юм. 

 
Хөх багасгах мэс засал нь нарийн нарийвчлал шаарддаг хүнд мэс засал бөгөөд аюулгүй, сэтгэл ханамжтай үр дүнд хүрэхийн тулд хямд үнэ, төөрөгдүүлсэн мэдээлэл бус тухайн эмчийн мэс заслын туршлагыг харгалзан мэргэшсэн мэргэжлийн эмчтэй зөвлөлдсний үндсэн дээр шийдээ гаргах хэрэгтэй.

Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг нь мэс заслын өмнөх болон дараах байдлыг шууд харьцуулах боломжтой 3D симулятор программ хангамжийг нэвтрүүлсэн бөгөөд энгийн таамаглалаас илүүтэй мэс заслын дараах бодит байдлыг шалгах системтэй бөгөөд энэ нь өвчтөнд мэс заслын талаар илүү зөв бодитой шийдвэр гаргах боломжийг олгодог.

Мөн мэдээ алдуулалтын мэргэшсэн эмч нарын нарийн оношилгооны систем, хамгийн сүүлийн үеийн 40 гаруй төрлийн тоног төхөөрөмж, аюулгүй байдлын системээр тоноглогдсон тул яаралтай тусламжийн үед түргэн шуурхай хариу арга хэмжээ авах, үйлчлүүлэгчдийг хурдан эдгээх цогц тусламж үйлчилгээний системтэй. 


 





Website: http://wonjinbeauty.com/?locale=mn

E-mail: mongol@kwj.co.kr

Phone: 82-10-4370-3331

Mobile: +82-10-4370-3331(viber)

Kakao talk: wonjinmn

Facebook: www.facebook.com/wonjinmongolia

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна