Нүүрний ерөнхий хэлбэр засах мэс засал, аюулгүй байдлын нарийвчилсан дүн шинжилгээ хийх нь нэн тэргүүний асуудал юм.

Хүний нүүрний хэлбэр нь тухайн хүний имиджийг тодорхойлох хамгийн чухал зүйлийн нэг юм. Урагшаа гарах юмуу овон товон нүүрний яс нь нүүрийг том харагдуулах бөгөөд ширүүн хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс нарийн зууван, зөөлөн төрхтэй болохын тулд нүүрний хэлбэр засах мэс заслын нэг болох хацрын ясыг багасгах мэс засал хийлгэх хүсэлтэй хүмүүс улам бүр нэмэгдэж байнаСолонгосын нүүрний хэлбэр засах чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэнг хайж буй хүмүүс эмнэлгийн аялал жуулчлалаар их ирж байгаа бөгөөд тэр хэмжээгээр нүүрний хэлбэр засах мэс засал их хөгжиж байна.

Нүүрэнд товойн гарсан байдаг чамархайн яс нь нүүрний төв хэсэгт байрлан хамгийн өргөн том хэсгийг эзлэх бөгөөд чамархайн яс товойн гарсан хэсгээсээ шалтгаалан нүүрний төрх өөрчлөгдөнө. Зөв нүүрний хэлбэр нь урд талаас харахад духны өргөн, чихний урд талын хацрын ясны өргөн 1: 1 харьцаатай байх ёстой бөгөөд хажуу талаас нь харахад урд талын хацрын ясны эзэлхүүнтэй байж 3н хэмжээст зураг шиг харагдах болно.









Хэт ир гарч ирсэн чамархайн ясыг чамархайн яс багасгах мэс заслаар чамархайн хугарсан юмуу хэрэггүй хэсгийг бага зэрэг тайрсны дараа байрлалыг дахин өөрчилж 45градус чамархай, хажуу чамархайн ясыг багасгах заслыг хамтад нь хийн нүүрний хэлбэрийг нарийхан 3н хэмжээст мэт харагдуулна.


Хацрын яс багасгах мэс заслыг хууз болон амны хөндийд хамгийн бага зүсэлт хийдэг тул мэс заслын дараа сорвижилт бага байдаг давуу талтай ч  хацар унжих, өвдөх зэрэг сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх нь чухал юм. Мөн, мэс заслаас өмнө нарийн шинжилгээ болох 3D-CT авахуулж эмчийн зөвлөгөөний дараа тухайн хүнд тохирох мэс заслыг хийснээр илүү аюулгүй байдлыг хангана.


Хацрын ясны мэс заслаас эхлээд нүүрний хэлбэр засах мэс засал нь тухайн хүний ясны онцлог, өргөн, хэмжээ зэргээс шалтгаалж мэс заслын арга  өөр байх тул хэтрүүлсэн мэс заслаас зайлсхийж нүүрэнд зохих байдлыг харгалзан үзэж тохирох мэс заслын төлөвлөгөөг боловсруулах нь зөв юм. Тухайн эмнэлэг нь зөв зүйтэй шинжилгээ явуулах шинэ технологи төхөөрөмжтэй эсэх, мэдээ алдуулах систем нь аюулгүй эсэхийг бүрэн шалгаснаар аюулгүй мөн сэтгэл ханамж өндөр байх болно.

WJ Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг нь тухайн хүнд тохирох мэс засал хийхийн тулд  3D-CT зураг авахуулан илүү нарийн шинжилгээ хийхээс гадна, 3D хийсвэр аргаар мэс заслын дараах төрхийг таамаглан үзүүлж тухайн өвчтөнд таарах мэс заслын төлөвлөгөөг гаргана. Тиймээс тухайн хүнд тохирох нүүрний төрх болон өнцгийг нь тодотгон, хөөрхөн таарсан нүүрний шугамыг гаргаж өгөх болно. 




Website: http://wonjinbeauty.com/?locale=mn

E-mail: mongol@kwj.co.kr

Phone: 82-10-4370-3331

Mobile: +82-10-4370-3331(viber)

Kakao talk: wonjinmn

Facebook: www.facebook.com/wonjinmongolia


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна