Хөх томруулах хагалгааны талаар мэдэж байх зүйл юу бэ?

 


Том сэргэр хөх нь  биеийн хэлбэрийг бүхэлд нь гуалиг харагдуулахаас гадна эмэгтэй хүний өөртөө итгэх итгэлийн нэмэгдүүлж өгдөг юм. Хөх томруулах мэс засал нь гоо сайхны мэс засал дундаас мэс заслын дараах сэтгэл ханамж хамгийн өндөрт тооцогддог мэс засал бөгөөд олон эмэгтэй хүмүүсийн хийлгэхийг хүсэж байдаг мэс засал юм.

Fortune Business Insights аас гаргасан судалгаанд хөхний томруулах имплантын зах зээл 2019 онд 2.76 тэрбум ам.доллар байсан ба 2020-2027 оны урьдчилсан тооцооны хугацаанд 7.2% -иар өснө гэж таамаглаж байна.

Дотоодын зах зээлд усан дуслыг  гоо сайхны мэс засалд ашиглахын 10 аад жилийн өмнө хөх томруулахад анхаарлаа хандуулж хэдэн сс суулгахад анхаарлаа хандуулдаг байсан. Гэвч  сүүлийн үед 2-3 жилийн  өмнөөс эхлэн мотива болон ментор  эхстра , сэвин зэрэг шинэ суулгацууд орж ирж хэлбэрээс гадна хүрэхэд өөрийн мэт зөөлөн байх хөдөлгөөнд өөрийн мэт байх зэргийг харгалзан үзэж  хөх томруулах мэс заслын трендийг өөрчилж байна.

Хөх томруулах мэс заслын хийгдэх арга нь 10-аад жилийн өмнө сугаар хийдэг  байсан ба дуран оруулж хараахан хийгддэггүй байсан болохоороо мэс засал нарийн сайн болдоггүй байсан. Улмаар  усан дусал суулгац  гарч  ирснээр  хөхний доод шугамаар суулгах мэс засал нийтлэг болсон . Өмнөх аргаас том ялгаа байхгүй ч арга ажиллагаа илүү нарийсаж  тэгш бус байдлыг  багасгадаг давуу талтай арга юм.



Жижиг хөхөнд суулгац суулгах замаар хөхний хэмжээг нэмэгдүүлдэг мэс ажилбар юм.Өмнө нь хөх томруулах нь болзолгүй хийгддэг байсан бол саяхан өөрийн биед тохирсон хэмжээ, байгалийн хэлбэр, зөөлөн мэдрэмж зэргийг биеийн хэлбэр харьцааг харгалзан хөх томруулах мэс ажилбарыг хийж байна.

Хөхний гоо сайхны мэс заслын төрлүүд нь хөх  томруулах , хөх багасгах , унжсан хөхийг засах зэрэг хөхний хэмжээ, унжилт зэргээс хамаарч харилцан адилгүй хийгддэг  бөгөөд биеийн хэмжээ баланс арьсны нимгэн зузааныг бодолцон  өөрийн хүсэж байгаа мэс заслын арга болон суулгацыг сонгох нь чухал юм.

Тодруулбал, сүүлийн жилүүдэд имплантын аюулгүй байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэхийн хэрээр имплантын аюулгүй байдлыг бүхнээс чухалчилж байгаа тул анхааралтай сонгох шаардлагатай .

Хөх томруулах мэс засал нь суулгацыг биед суулгаж өгдөг мэс засал тул суулгацын аюулгүй байдал, мэс засалчийн эмнэлзүйн туршлага, ноу-хаунаас хамаарч үр дүн нь харилцан адилгүй байж болох бөгөөд  мэргэжлийн эмчээс хангалттай сайн зөвлөгөө авсны үндсэн дээр аюулгүй суулгацыг сонгож  аюулгүй ажиллагааг чухалчилснаар мэс заслыг үр дүн сайн гарах магадлалтай мэс засал юм.



WJ Wonjin гоо сайхны мэс заслын эмнэлэг нь мэс заслын өмнөх болон дараах үеийн шууд харьцуулалтыг хийх боломжтой 3D симулятор програмыг нэвтрүүлснээр .мэс заслын гарж болох үр дүнг урьдчилсан байдлаар  шалгаж болох системийг нэвтрүүлснээр  үйлчлүүлэгч  нар илүү бодитоор мэс заслын шийдвэр гаргахад тусалж байна.






Comments


  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна