Нүдний уутанцар, хар судлыг хэрхэн арилгах вэ?

   Нүд нь нүүрний имиж, дүр төрхийг тодорхойлдог хамгийн чухал хэсэг. Цоглог, тод өөрт тохирсон нүд нь өөртөө итгэлтэй имижийг бүрдүүлж өгдгөөрөө онцлог. Гэхдээ зөвхөн нүдний дээд зовхинд анхаарал хандуулах бус доод зовхийг анхаарах нь их чухал байдаг. Учир нь доод зовхинд уутанцар бүлцэнг үүсвэл илүү нас дарж харагдахаас гадна гунигтай ядарсан харагддаг.

Нүдний доод тал харлаж хөхөрч харагдахыг Dark circle(хар судал) гэж дууддаг. Доод зовхи хөхрөх гэдэг нь нүдний доод талын өөх энд тэндээ товойж, бараан судлаас болж ядруу харагдах үзэгдлийг хэлдэг.Үүнийг янзлах арга нь нүүрээ будаж халхлах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх зэргээр сайжруулж болох ч үр дүн нь тийм сайн биш. Харин нэг мөсөн янзлах арга нь доод зовхины уутанцар бүлцэн арилгах, нүдний хар судлыг янзлах мэс ажилбар байдаг.

  Доод зовхины хоёр арга байдаг бөгөөд эхнийх нь нүдний дотор талын салст бүрхэвчинд зүсэлт хийн, хэрэггүй өөх булчинг тайрч авах арга сүүлийнх доод зовхины уутанцар товойсон, хонхойсныг янзалж, нарийн үрчлээ хар судлыг арилгах арга байдаг.

Хар судал нь хүнийг ядарсан гунигтай харагдуулдаг учир маш олон хүмүүс үүнээс болж стресддэг. Гэхдээ энэ асуудлыг хялбар мэс ажилбараар засаж болдгийг дээр дурдсан. Тиймээс аль арга нь тохирох нь тухай хүний арьсны нимгэн зузаан, эмзэг зэргээс хамаардаг.

Вонжин гоо сайхан мэс заслын эмнэлэгээс Тухайн хүн хоёр аргаас өөрийн арьсны онцлог, бүлцэнгийн байдлыг тодорхойлсны дараа өөрт тохирох аргыг сонгох нь чухал гэдгийг мөн мэс заслын дараа үрэвсэл үүсэх, сөрөг нөлөө гарах тохиолдолд байдаг учир маш нарийн сайн судлах шаардлагатайг сануулсан.

Мөн сөрөг нөлөөнөөс урдчилан сэргийлэхийн тулд туршлагатай мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсны дараа тохирох аргыг сонгож хийх нь чухал гэдгийг онцолсон.

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна