Муруй хамрын мэс засал


Таны хамар битүүрдэг эсвэл өмнө нь хамраа гэмтээж байснаас болоод хамар муруйсан уу? Ихэвчлэн ийм хамрын асуудалтай хүмүүс хамрын зөөлөн эдийн үрэвсэлтэй байх бөгөөд, үүнээс болоод тогтмол толгой өвддөг тохиолдол бий. Вонжин гоо сайхны эмнэлгийн хамрын муруй тэгшлэх мэс ажилбартай танилцана уу
Хамар битүүрэх гол шалтгаан нь хамар доторх тулгуур яс гэмтлийн улмаас далийж улмаар хамраар орж ирж буй агаарын урсгалд саад хийн хамар битүүрэх шалтгааныг үүсгэдэг. Ийм тохиолдолд хамрын таславч мөгөөрсийг тэгшилж хамрын хөндийн хэт томорсон хэсгийг хэсэгчлэн тайрах эсвэл өндөр давтамжит долгионы аппаратыг агшааж хэвийн хэмжээнд оруулдаг бөгөөд муруй хамраа засуулахгүй удаан явснаар хамар битүүрэх архаг өвчин гамриттай болох аюултай байдаг. Учир нь хамар муруйж хэт нэг талруугаа даралт учруулснаар архаг хамар битүүрэлт, тогтмол толгой өвдөх, шалтгаангүй хамраас цус гарах, хурхирах, унтаж байхдаа амьсгал түр хугацаагаар зогсох зэрэг сөрөг үр дагаврыг дагуулж байдаг
Зарим хүмүүс хамрын зөөлөн эдийн үрэвслээс үүдэн хамар битүүрлээ харшилтай андууран буруу эмчлүүлэх тохиолдол түгээмэл тул мэргэжлийн эмчид хандан ямар шалтгааны улмаас хамар битүүрч байгааг тодруулах шаардлагатай
Хамар нь гоо сайхан талаасаа ч амьсгалах талаасаа ч хүний хамгийн чухал эрхтэн учир хэрвээ та хамрандаа мэс засал хийлгэхээр шийдсэн бол хамрын мэс заслын талаар нарийн мэргэшиж олон жилийн туршлага хуримтлуулсан эмчид хандах нь чухал
Ялангуяа муруй хамарны хувьд хамрын таславч мөгөөрсийг босоо чиглэлээр адил хэмжээтэй тайрч муруйсан хамрыг тэгш хэмд байрлуулж өгөх бөгөөд өндөр нь таарахгүй тохиолдолд мөгөөрс болон арьсны гүнд байрлах холбогч эдийг ашиглан тэгшлэх ажилбар явагддаг. Ялангуяа хамрын муруйлтын мэс ажилбар нь эмчийн нарийн ур чадвар шаардсан мэс ажилбар тус зөвхөн гоо сайхны мэс заслын эмч бус мэргэжлийн хамар хоолойн мэргэжилтэн эмч хийх шаардлагатай байдаг. Вонжин гоо сайхны эмнэлэг нь муруй хамрын мэс заслыг гоо сайхны мэс заслын эмч болон мэргэжлийн хамар хоолойн мэргэжилтэн эмчтэй хамтарч мэс ажилбарыг явуулдаг тул гоо сайхан талаасаа ч, хамар хоолойн эрүүл мэнд талаасаа ч төгс үр дүнг та харж чадах болно.
Мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

📲Утас: 010-4370-3331(Солонгосоос залгах)
☎: +82.10.4370.3331(Гадаадаас залгах)
💻 facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг
🌸 Instagram: wonjinmn

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна