Өргөн хамрын үзүүр засах мэс засал


Өргөн хамрын үзүүр засах мэс ажилбар

Хамар нь нүүрний голд байрлаж тухайн хүний нүүрний ерөнхий төрхийг гаргаж өгдөг чухал эрхтэн. Иймд ганцхан хамрын мэс заслын тусламжтайгаар стил имиждээ том өөрчлөлт хийх боломжтой байдаг. Ази хүмүүсийн хувьд европ хүмүүстэй харьцуулахад навтгар намхан хамартай байх тохиолдол их бий. Ялангуяа хамрын үзүүр нь өргөн доош суусан хамар их байх бөгөөд ийм хамрыг ямар аргаар хэрхэн өөрчлөх боломжтой аргын талаар танилцуулж байна


Ямар хүнд тохиромжтой вэ?
Хамрын үзүүр том бөөрөнхий хэлбэртэй
Хамрын үзүүр хэсэг өргөн доош суусан хэлбэртэй
Хамрын үзүүр хэсгийн арьс болон өөхөн хэсэг зузаан 

Мэс заслын аргууд:
 
Хамрын үзүүр хэсгийн мөгөөрс өргөн тохиолдол

Хамрын үзүүр хэсгийн мөгөөрс өргөн тохиолдолд мөгөөрсний илүүдэл хэсгийг тайрч аваад багасгаж оёно. Үүний дараа хоёр тийш салаалсан мөгөөрсний гол хэсэгт чихний мөгөөрс болон өөрийн хамрын мөгөөрсийг ашиглан суурь босгож өгнө

Хамрын үзүүр хэсгийн мөгөөрс хэт хоёр тийш дэлгэгдсэн тохиолдол  

Хамрын үзүүр хэсгийн мөгөөрсний хэт дэлгэгдсэн хэсгийг хооронд нь нийлүүлж бэхэлж өгснөөр доош унжсан хамрын үзүүр хэсэг дээш босож хамрын үзүүр нарийн харагдах боломжтой

Хамарны үзүүр хэсгийн арьс болон өөхөн давхарга зузаан тохиолдол

Ийм тохиолдолд илүүдэл өөх болон арьсан давхаргыг тайрч аваад хамрын үзүүр хэсгийг чихний мөгөөрс болон хамарны мөгөөрсөөр өндөрлөж өгснөөр хамар илүү нарийн харагдах боломжтой

Дээр дурьдсанчлан хамар нь  нүүрний хэлбэрийг тодорхойлж өгдөг чухал хэсэг. Иймд хамрын мэс засал хийлгэхдээ аль болох арвин туршлагатай эмнэлэг хамт олныг сонгохыг зөвлөж байна
Мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
📲Утас: 010-4370-3331(Солонгосоос залгах)
☎: +82.10.4370.3331(Гадаадаас залгах)
💻facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг
🌸Instagram: wonjinmn


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна