Хамрын угалзны гүн ухлаадас үрчлээг хэрхэн арилгах вэ?



Хамрын ухлаадасны үрчлээс нь нэг үүсээд эхэлбэл арилгахад хамгийн хэцүү үрчлээсний нэг бөгөөд нүүрний яг төв хэсэгт байрладаг тул бусдын нүдэнд хамгийн түрүүнд өртдөг хэсэг юм. Ихэнх тохиолдолд хөгшрөлтөөс үүдсэн арьсны унжилт нь хамрын ухлаадасны үрчлээг үүсгэх гол шалтгаан нь болдог боловч хүний нүүрний булчингийн хөгжил, шанаагаа тулж суух зэрэг буруу дадал зуршил, орчны нөлөө, цаг агаар, удамшил гэх зэрэг олон шалтгаанаас болж үүсдэг. Энэхүү толгойны өвчин болсон хамрын ухлаадасны үрчлээсийг арилгахад ихэвчлэн филлер, өөх суулгалт зэрэг ажилбар хийдэг


Филлерийн хувьд хамрын үзүүр хэсгээс уруулны 2 хажуу тал хүртэл үргэлжилсэн ухлаадас хэсэгт хийгддэг бөгөөд дотогш орсон хэсэг нь засагдаж залуу харагдахаас гадна, урагш төвийж гарч ирсэн мэт ам дотогшоо орсон мэт харагдуулдаг
 
Филлер нь энгийн ажилбарын төрөлд багтдаг ч мэргэжлийн бус туршлагагүй эмчээр хийлгэснээр хамрын 2 тал нь овон товон, ерөнхий нүүрний хэлбэртэйгээ зохицоогүйгээс болж манай эмнэлэгт хандаж буй өвчтөнүүд бишгүй байдаг. Хүн бүрийн нүүрний хэлбэр өөр, хамрын ухлаадасны гүн нь янз бүр байдаг учир амархан мэс ажилбар гэж хөнгөн шуумгай хандалгүй мэргэжлийн туршлагатай эмчид хандахыг зөвлөж байна. Ялангуяа хийлгэх гэж буй филлерийн төрөл болон хэмжээг нь сайн анхаарч үзэх хэрэгтэй. Филлер мэс ажилбарын үргэлжлэх хугацаа нь хүн хүнээсээ шалтгаалаад янз бүр байдаг боловч ихэвчлэн 6 сараас 1жил байдаг


Хамрын угалзны үрчлээс арилгах энэхүү мэс ажилбар хийлгэсний дараа анхаарах хэд хэдэн зүйл байдаг. Ялангуяа филлер хийлгэсний дараа 7 хоногийн турш согтууруулах ундаа хэрэглэх, саунд орох, хэт халуун усанд орох зэргээс зайлсхийх нь чухал. Мэс ажилбар дөнгөж хийлгэсний дараа тэр хэсэгтээ бага зэргийн хөхрөлт үүсэх тохиолдол бий.
 
Эцэст нь дүгнэж хэлэхэд хүнд хөнгөн ямар ч мэс ажилбар хийлгэсэн бай мэс заслын дараах арчилгаа, гам барилт чухал байдаг гэдгийг дахин нэг анхаараарай.

Мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
📲Утас: 010-4370-3331(Солонгосоос залгах)
☎: +82.10.4370.3331(Гадаадаас залгах)
💻facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг
🌸Instagram: wonjinmn




Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна