Хамрын мэс заслын суулгац, материалуудыг нухацтай анхааралтай сонгох хэрэгтэй





Хүний хамар нь нүүрний төв хэсэг учраас бидний дүр төрхийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм ч учраас зөв төрхтэй, сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж хамраа янзлуулдаг хүмүүс нэлээд олширсон
Хамрын мэс засал нь нүдний мэс заслын дараа олонтой хийлгэдэг гоо сайхны мэс засал болсон. Гэхдээ хамрын хагалгааг энгийн амархан хагалгаа гэж бодох нь бас өрөөсгөл ойлголт.

💬 Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлгээс “Хамрын мэс засал нь хиймэл биет суулгадаг учраас орж байгаа гадны биетийг хайхрамжгүй сонгосноос мөн үнэ хямд гээд муу материал хийлгэснээр хамар үрэвсэх, улаах зэрэг эрсдэл гарч болзошгүйг” анхааруулсан.
Эрсдэлгүй хамрын мэс засал хийлгэхэд эн тэргүүнд өөрт тохирох суулгацыг сонгох нь чухал. Суулгацын хувьд ихэнхдээ Силикон, Куотекс гэх зэрэг хиймэл суулгац, хамрын таславчийн мөгөөрс, чихний мөгөөрс зэрэг өөрийн мөгөөрсөөр 2 ангилдаг. Суулгацууд өөр өөрийн сайн муу талтай учраас нарийн сайн судалж байж сонгох хэрэгтэй байдаг.
Хиймэл суулгацын хувьд хүссэн хэмжээгээр ашиглаж болдог, мөн суулт сайтаа, хамрыг хүссэн хэмжээгээр өндөрлөхөд тохиромжтой. Гэхдээ зарим тохиолдолд хамрын мэс засал хийлгэсэн нь мэдэгдэх талтай байдаг ба өөрийн мөгөөрсийг бодвол сөрөг нөлөө үзүүлэх нь арай илүү байдаг.

Эсрэгээр нь өөрийн мөгөөрсийг ашиглах тохиолдолд тухайн хүний өөрийн биеээс нь авч байгаа учраас үрэвсэл, сөрөг нөлөө үүсэх магадлал бага, мөн яг өөрийн мэт хамрын хэлбэрийг хийлгэж болдог давуу талтай. Гэхдээ хэрэглэж болох хэмжээ нь бага байдаг учир аль хэсгийн мөгөөрсийг ашиглахаас хамаараад нэмэлтээр зүсэлт хийгдэж болдог.

💬 Вонжингийн эмч нар “Хамрын мэс заслын үр дүн нь ямар суулгац, ямар материал ашиглаж, хэрхэн мэс засал гүйцэтгэхээс их хамааралтай гэдгийг онцолсон. Мөн суулгац бүр өөр өөрийн онцлогтой учир тухайн хүн суулгацаа сайн судлаад, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсны дараа өөрт тохирсныг сонгох нь илүү аюулгүй, эрсдэлгүй хамрыг хийлгэж болдог” гэж зөвлөж байна.
💬Бас “Хэрвээ хамрын мэс заслын дараа үрэвлсэл гэх мэт сөрөг нөлөө үзүүлэх тохиолдолд хурдан хугацаанд эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Түүнчлэн дахин мэс засал шаардлагатай тохиолдолд эмчээс зөвлөгөө авсны дараа хамрын нөхцөл байдал ямар байгаагааас хамаараад тохиромжтой аргаар тохиромжтой цаг үед хийлгэхийг” эмч нар онцолсон.

Дэлгэрэнгүй мэдээллийг Вонжин сайтаас авна уу. (Монгол хэл дээр)
https://wonjinbeauty.com/mn/rhinoplasty/rhinoplasty_system.php
Зөвлөгөө авахыг хүсвэл
Монгол зөвлөх утас:010-4370-3331
💻 facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг & Wonjin Mn чатаар холбогдно уу.


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна