Нүүрний хэлбэр засах мэс заслын түгээмэл асуулт хариулт



Хэрвээ би дөрвөлжин нүүрний хэлбэр засах мэс засал хийлгэвэл миний нүүр үнэхээр жижигхэн болох уу?

Дөрвөлжин эрүү нь нүүрийг нарийн болгохгүй, гэхдээ эрүүний яс багасч байгаа тул таны эрүүний шугам нарийн, бага болно.

Надад дөрвөлжин эрүүгээ багасгах болон урд эрүүний тусдаа мэс засал шаардлагатай юу?
Үгүй, та дөрвөлжин эрүүгээ багасгах болон урд эрүүний мэс заслыг нэгэн зэрэг, бас шанаа багасгах мэс заслыг хамтад нь хийлгэж болно.

Энэ нь тэгш биш булан үлдээхгүй гэж үү?
Тийм, үлдээхгүй, учир нь манай мэс засалчдад ийм булан үлдээхгүй байх хангалттай их хэмжээний туршлага, ур чадвар байгаа. Иймээс та мэс
заслын зөв эмнэлгээ сонгох нь чухал юм.



Урд эрүү дээрх миний мэдрэл буурахгүй биз?
Хэрвээ мэс засалчид хангалттай туршлага, ур чадвартай бол иймэрхүү хүндрэл учрахгүй. WONJIN –ийн мэс засалчид нь энэ салбарт 10-аас доошгүй жилийн туршлагатай тул тэд сөрөг үр дагаваргүй байхын тулд таны ясны бүтцийг нарийвчлан шинжилсэний дараа мэс засал хийнэ.

Би хэзээ өдөр тутмын хэвийн амьдралдаа эргэн орох вэ?
Энэ нь өвчтөн бүрийн онцлогоос шалтгаалах хэдий ч эхний хоёр өдөр хавах бууж аажмаар арилдаг. 7 хоногийн дараа хавангийн 80% арилдаг. Ихэвчлэн 7 хоногийн дараа өдөр тутмын үйл ажиллагаандаа эргэн орж болдог, харин их ярьдаг ажилтай хүмүүст 2 долоо хоног шаардагдана.

Юунаас болж хацар унждаг вэ?
Мэс заслын дараа хацар унжих нь дөрвөлжин эрүүг багасгаснаас бус харин шанаа багасгасны сөрөг үр дагавар юм. WONJIN –ийн эргүүлэгтэй
зүсэлт нь амны дотор микро зүсэлт хийдэг тул хацар унжихаас сэргийлдэг. Энэ нь мөн арьсан доторх булчинг багасгаж уян хатан хажуугийн эрүүг бүрдүүлдэг.

Миний урд эрүү бага зэрэг урагш гарсан болохоор надад урд эрүүний мэс засал тохирох уу эсвэл шүдний аппарат суулгах нь тохирох уу?
Ясны бүтэц, нүүрний ерөнхий харьцаанаас хамааран санал болгох мэс засал нь өөр өөр байна, иймээс нарийн зөвлөгөө авах шаардлагатай.



Урд эрүүний мэс заслын дараа би үрчлээс эсвэл булдруутай болох уу?
Хэрвээ мэс засалч ажлаа нарийн хийсэн бол энэ талаар санаа зоволтгүй. Ер нь урд эрүүний мэс заслын дараа үрчлээс эсвэл булдруутай болох тохиолдол байдаг. Энэ нь туршлага багатай мэс засалчийн сөрөг үр дагавар юм. Хэрвээ урд эрүүг зүссэн бол булчин мөн хамт багасдаг. Энэ
тохиолдолд WONJIN яснаас гадна мөн булчинг хамтад нь нарийн шилжүүлж ямар нэгэн үрчлээсгүй цэвэрхэн урд эрүүг бүрдүүлдэг.

Суулгавар уу эсвэл тосон шилжүүлэн суулгалт уу? Аль нь дээр вэ?
Энэ нь та алийг нь илүүд үзэж буйгаас шалтгаална. Хэрвээ та байнгын эффектийг хүсч байвал суулгавар нь дээр. Хэрвээ та нүүрэндээ аливаа
нэг гадны биет байдгахыг хүсэхгүй байвал тос шилжүүлэн суулгах нь дээр. Гэхдээ энэ бүхэн таны нүүрний байдал болон юунд санаа зовж
буйгаас хамаарна.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх хаягаас авна уу.
E-mail: w.mongol@pwj.co.kr 
Phone:82-10-4370-3331 
Mobile: +82-10-4370-3331(viber) 
Kakao talk: wonjinmn




Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна