Өөхний эсийн талаарх буруу ойлголт


Өөхний эсийн талаарх буруу ойлголт

Өөхний эс гэдэг нь эсийн түвшинд өөхөн эдийн хамгийн бага хэмжигдэхүүн бөгөөд цагаан өөхний эс болон бор өөхний эс гэж 2 ангилна. Ихэвчлэн хүмүүст ад үзэгддэг нь цагаан өөхний эс юм. Учир нь энэхүү цагаан өөхөн эсийн тоо ихсэх тусам таргалалт хурдтай явагдаж бие хүндэрдэг гэж хүмүүс боддог. Гэвч энэ талаарх буруу ойлголтыг залруулахаар энэхүү мэдээллийг хүргэж байна. 
1. Өөхний эс нь өөрөө өөхний бөөгнөрөл?
- Өөхний эс нь зүгээр нэг өөхний бөөгнөрөл биш амьд эс юм. Дотроо эсийн бөөм, сийвэн, энерги үйлдвэрлэгч митохондри гээд бүгд бий. Зөвхөн өөхийг хадгалахаас гадна, гормоны ялгаралт, биеийн бүх үйл ажиллагаанд оролцож байдаг. Лептин бодисыг өөрөөсөө ялгаруулан биеэн дэхь өөхний хэмжээ багасхад өөхний эс шинээр хувилах үйл ажиллагаанд оролцдог байна.  

2. Таргалалттай хүний өөхний эсийн тоо их байдаг?
- Манайхны хэлдгээр унаган махтай хүний өөхний эсийн хэмжээ энгийн хүнийхээс хэд дахин илүү байдаг. Ихэвчлэн шилжилтийн нас болон цэвэршилтийн насанд өөхний эсийн хэмжээ огцом ихэсдэг. Энгийн жинтэй хүний биед 1-3 тэр бум өөхний эс байх ёстой бол таргалалттай хүний биед 10 тэр бумаас их хэмжээний өөхний эс олширсноор эрүүл мэндэд ноцтой нөлөө учруулж эхэлдэг байна. 

3. Дасгал хийсэн ч гэсэн өөхний эсийн тоо багасдаггүй?
Хоолны дэглэмийн хамт дасгал хөдөлгөөн хийснээр өөхний эсийн том жижгийн хэмжээг багасгах боломжтой боловч тоог нь багасгах боломжгүй байдаг. Өөхний эсийн тоо их байна гэдэг нь таргалалттай эсвэл таргалах боломжтой байна гэсэн үг юм. Бидний хэлж заншсанаар ус уусан ч таргалдаг хүмүүс энэ төрлийн хүмүүст хамаарагдана. Өөхний эсийн тоо ихтэй хүмүүс турахдаа удаан, турсан ч эргээд маш хурдан таргалдаг байна. 

4. Целлюлит нь өөхний эс өөрчлөлтөнд орсноор үүсдэг?
Ихэнх хүмүүс целлюлитийг өөхний эсийн гадаргуу хатуужсанаар үүсдэг гэж боддог боловч энэ нь буруу ойлголт юм. Энэхүү целлюлит нь эс ба эс хоорондын зайг бөглөж байдаг биет бөгөөд энэхүү биетийн гадаргуу хувиран целлюлит үүсдэг байна.

Техник технологи хөгжсөнөөр өөхний эсийн тоог багасгах арга маш ихээр гарсан. Эдгээрээс хамгийн үр дүнтэй арга нь өөхний эсийг соруулан авах арга юм. Гэвч өөх соруулах мэс ажилбар хийлгэсэн ч хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн хийхгүй байвал биед үлдсэн өөхний эсний хэмжээ томрон эргээд таргалах боломжтой гэдгийг мэдэхэд илүүдэхгүй болов уу. 

Холбоо барих:☎️ 010-4370-3331
Имейл: 📧 w.mongol@pwj.co.kr
☆Facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг
☆Web site: wonjinbeauty.com
☆Хаяг: 2line Gangnam station 10 gate PAGODA tower


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна