Уруулны үзүүр сэтлэх мэс ажилбар


Уруулны үзүүр сэтлэх мэс ажилбар 

Сүүлийн үед эр эм, хөгшин залуу гэлтгүй бүгд хошуурах болсон мэс заслын нэг болох уруулны үзүүр засах, хэлбэр засах мэс ажилбарын талаар сонирхуулж байна. Ерөнхийдөө урууланд хийгддэг мэс ажилбарыг энгийн мэс ажилбар, уруулны үзүүр сэтлэх мэс засал гэж 2 ангилж болно. Эхнийх нь урууланд ботокс болон филлер зэргийг шахаж уруулны хэлбэрийг хүссэн хэмжээгээрээ бамбагар бөгөөд инээж буй мэдрэмж төрөхүйц хэлбэрийг бий болгодог бол 2дахь арга нь мэс заслын тусламжтайгаар зүсэлт хийж уруулны үзүүрийн өнцөг, урт зэргийг өөрчилдөг. 
Хамгийн эхний аргын хувьд 6-1жилийн дотор дахин мэс ажилбар хийлгэх шаардлагатай бөгөөд мэс хүргээгүй гэдэг утгаараа уруулны хэлбэрт их хэмжээний өөрчлөлт авч ирэх боломжгүй байдаг. Гэвч тэр чинээгээрээ аюул багатай мэс засал хийлгэхээс айж буй хүмүүст тохиромжтой мэс ажилбар бөгөөд ерөнхийдөө 10минутын дотор хийгдэж дараагийн өдөр гэхэд хавдар ба хөхрөлт нь гарах боломжтой.
Харин хоёр дахь арга болох уруулны үзүүр сэтлэх мэс ажилбарийг хийлгэхийн өмнө өөрийн уруулны хэлбэрийг маш сайн бодолцож үзэх хэрэгтэй. Тухайн хүний уруулны хэлбэр, зузаан нимгэн, инээх эсвэл ярихдаа үүсгэж буй амны хайрцаг зэргээс шалтгаалан зүсэлт хийх өнцгийг тодорхойлох учиртай байдаг. Энэхүү мэс ажилбар нь хэсэгчилсэн мэдээ алдуулагчийн доор явагдах бөгөөд нийт мэс ажилбарт зарцуулагдах цаг нь 30орчим минут болно. Харин зүсэлт хийсэн учир оёдлын утсаа 7хоногийн дараа авхуулах бөгөөд ерөнхийдөө энэ үед хавдар болоод хөхрөлт нь бүрэн арилсан байх болно. 

Гэсэн хэдий ч уруулны үзүүр хэсгийг дээш сэтэллээ гээд хүн бүр инээж буй уруултай болох боломжтой гэж андуурч болохгүй юм. Мэс ажилбар хийхийн өмнө өөрчлөлт нь зохих зохихгүй эсэхийг шударгаар сайн мэддэг эмч эмнэлгийн байгууллагыг сонгох нь зөв бөгөөд манай Вонжин гоо сайхны эмнэлэг нь салбар бүртээ зөвхөн тухай мэс ажилбараар төрөлжсөн эмч нарыг ажиллуулдаг байгаа. 

Энэхүү уруулны үзүүр сэтлэх мэс ажилбарыг зөвхөн эмэгтэйчүүд хийлгэдэг гэж бодож байвал том эндүүрэл юм. Манай Вонжин гоо сайхны эмнэлэгт хандаж мэс засал хийлгэсэн эрэгтэйчүүд, алдартай одууд зөндөө байдаг. Тиймээс эрчүүд маань ч гэсэн өөрийнхөө уруулны хэлбэрийг толинд нэг хараад үзээрэй. 
Эцэст нь дүгнэж хэлэхэд уруулны хэлбэр жаахан л өөрчлөгдөхөд таны гадаад төрхөнд ямар их өөрчлөлт ордог болохыг биеэрээ мэдрээд үзээрэй гэж зөвлөх байна. 

Холбоо барих:  010-4370-3331
📩 w.mongol@pwj.co.kr
🎀 facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг
🎀 web site : wonjinbeauty.com
🎀 hayg: 2line Gangnam station 10 gate Pagoda tower

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна