Жимс идэхэд таргалдаг гэж үү?
Жимс идэхэд таргалдаг гэж үү?
Бид эрүүл мэнд арьсанд сайн гэж өдөр тутамдаа жимс иддэг.
Гэтэл жимс таргалуулдаг гэх ярианаас болж огт иддэггүй хүмүүс байдаг юм байна.
Өнөөдөр бид та бүхэндээ жимс идээд үнэхээр таргалдаг уу талаар мэдээлэл өгөхөөр боллоо.
1. Жимс таргалуулдаг уу?
Үгүй юм.
Бүх жимс таргалуулдаг гэсэн үг биш. Жимсэн дэх сахарын хэмжээг харуулагч GI үзүүлэлт чухал. GI үзүүлэлт багатай жимс нь турахад туслах төдийгүй хүний биед шаардлагатай витамин нөхөж өгдөг.
GI өндөртэй жимс нь чихэрлэг ихтэй учир хурдан шингэж өөх болдог. Тарвас, жүрж, усан үзэм гэх мэт жимс нь GI өндөртэй байдаг.
Харин бэрсүүт жүрж, киви, ногоон алим, улаан лооль нь GI багатай байдаг.
2. Сахарын хэмжээ ихтэй гээд бүгд таргалуулдаг гэж үү?
Үгүй юм.
Сахарын хэмжээ ихтэй ч идэх аргаас шалтгаалан таргалуулдаггүй.
Жимсийг миксэрдэж уувал сахарын хэмжээ өндөр болдог. Аль болох байгаагаар нь идэх хэрэглэх нь хамгийн зөв.
Мөн жимсэн дэх витамины идэвхжилт идсэний дараа 3-4 цаг зарцуулдаг учир аль болох үдээс өмнө идэх нь сайн.
Тиймээс жимсийг хоолны дараа биш өмнө эсвэл хамт идэх нь зөв.
Хоолны дараа идсэн жимсний сахар хүний биед маш хурдацтай шингэдэг.
Бид өдөр тутамдаа хатаасан жимс их иддэг. Хатаасан манго, хатаасан блүбэрри гэх мэт жимсийг идэхдээ заавал хамт ус уух хэрэгтэй. Хэт их дангаар нь идвэл сахарын хэмжээ нэмэгдэнэ. Учир нь жимсийг хатаахдаа их хэмжээний сахар түрхэж хатаадаг тохиолдол их бий. Заавал найрлага орцтой нь танилцаж байгаарай.
Сахарын хэмжээ ихтэй таргалуулдаг гэгдэх жимс
Гэхдээ та өөрөө илүү ихийг судалж мэдэж ялгаж идвэл хамгийн тустай хүнс юм шүү.
Comments
Post a Comment