5 минутын дотор өөх хайлуулах дасгал

5 минутын дотор өөх хайлуулах дасгал

Өнөөдөр бид та бүхэндээ гэртээ хийж болох үр дүнтэй дасгалыг зааж өгье. 



1. Хүн бүхний мэдэх дасгал 
Доорх зураг дээр гарсан шиг байрлалтай 30 сек байхад таны гэдсэнд хурсан өөхийг алга болгох боломжтой. Эндээс хамгийн гол анхаарах зүйл нь хөлийн тавхай газарт бүрэн наалдсан байх ёстой.

 2. Сүпермэн байрлал 
Энэхүү дасгал нь бүсэлхий болон бүсэлхийнээс доош хэсэгт үр дүнтэй. Цаашлаад өгзөг өргөх чангалах гэх мэт. Доошоо харж хэвтээд хоёр гараа урагш тэнийлгэж өгнө. Бэлэн байдалд орсон бол хөл гараа аль болох газраас хөндийрүүлэн өгзөг хэсгээрээ шахаж өгнө. 
Мөн байрлалд 30 минут тогтох хэрэгтэй. Эхлээд мэдээж хэцүү санагдах ч хийгээд байвал яваандаа дасаад илүү удаан хийж чаддаг болно. 



3. Үсрэллтэй дасгал 
Энэ дасгалын хамгийн гол зүйл бол байрлал юм. Буруу байрлал нь нуруунд ачаалал өгөх тул хийхээсээ өмнө өөрийн байрлалаа заавал шалгаж үзэх хэрэгтэй. Хоёр хөлдөө мөрний хэмжээнээс бага зэрэг том зай авч өгнө. Өвдөгөө нугалахдаа гуя өгзөгөөрөө газартай параллель хэлбэртэй байна. Үсрэлтийг хөнгөн хийх ба хэт хүчтэй үсрэх нь нуруунд муу байдаг. 

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна