Унжсан хөхийг яаж засах вэ?

Унжсан хөхийг яаж засах вэ? 




 Асуулт
Сайн байна уу, 40хүрч яваа хөхүүл эмэгтэй байнаХүүхэд их хөхүүлсэнээс болж хөхний хэлбэр их алдагдсан. Хөхний хэмжээ Bcup боловч, хөхний даруулга зүүхгүй бол хөх их унжиж хөхний мэс засал хийлгэх талаар бодож байна.



Хариулт
Залуу байхад чанга байсан хөх жирэмслэлт, төрөлт, нас ахиснаас болж бага багаар арьс суларч унжиж эхэлдэг. Ийм тохиолдолд унжсан хөхний хэлбэр засах мэс заслыг хийснээр, хатуу, сэргэг хөхтэй болох боломжтой байдаг.
Ганц бие эмэгтэйчүүдийн хувьд, богино хугацаанд их хэмжээгээр жин хаясанаас болж хөх унждаг бол, том хөхтэй байсан эмэгтэйчүүдийн хувьд  жирэмслэлт болон хүүхэд хөхүүлсэнээс болж гэнэт хөх томрох, багассанаас болж хөх унждаг. Хөх хэр их унжсан байгаагаас хамаарч мэс заслын арга өөр байдаг

Мэс заслын аргаар бол 
1. Хөх өргөх мэс засал 
2. Хөх багасгах мэс засал 
3. 오 хэлбэрээр зүсэлт хийх зэрэг аргууд байх бөгөөд

Унжсан хөхөнд зүгээр хөх томруулах мэс засал хийсэн тохиолдолд дээд хөх хонхойж орох, давхар үрчлээс үүсэх тохиолдол гардаг. Тиймээс мэргэжлийн эмчтэй сайтар зөвлөлдсөний дараа өөрт тохирсон мэс заслыг хийх нь чухал.
Өөрийн биеэр эмнэлэгт ирж, өөрт тохирсон мэс заслын хэлбэр, мэс заслын арга, мэс заслын үнэтэй сайтар танилцсаны дараа шийдвэрээ гаргах нь чухал.





Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна