Нүд сэтлэхэд ихээр асуугддаг асуултууд


Нүдээ урд, ардаас нь сэтэлбэл нүд томрох уу?
Угаас өөрийн нүд босоо хэмжээ нь том нь үр дүнтэй ч ер нь бол сэтлэлт хийлгэлээ гээд нүд томорно гэж хэлэх хэцүү.


Ер нь бол нүд сэтлэх мэс засал нь давхраатай хамт хийлгэж байж бодит үр дүн үзэж чадна. Нүдний урдаас 2-3см, хойноос 4-5см сэтэлж өгдөг учир давхраа хийн нүдийг томсгосны дараа уртааш нь сэтэлж өгөх нь давхар үр дүнг үзнэ.

Нүдийг урагш нь сэтлэхээр сорви үүсэхгүй юу?
Нүдний уг хэсэг нь сорви их үүсэх магадлалтай эмзэг хэсэг учир зүсэлт хийх хэмжээ арга хамгийн чухал.
Нүдийг дээрээс нь дарсан арьс буюу “монгол үрчлээ” арьсыг сэтэлж тэлж өгвөл цагаан сорви үлдэх нь амархан байдаг.


Иймээс Вонжин эмнэлэг нүдний дотор талын салст бүрхэвчид жижиг зүсэлт хийж, дотор талд нь оёдол хийдэг ба ингэснээр гадна талд ямар ч сорви үлдэхгүй.

Нүд урагш нь сэтлэхээр ойртож харагдахгүй юу?
Вонжин эмнэлэг нүдийг уртааш нь сунгаж өгөхийг урьтал болгодоггүй.
Нүдийг урдаас нь сэтлэхдээ нүдний дотор талын улаан мах нь хэр гарах, нүд хоорондын зай хэр байгаа зэргийг бодолцож үзнэ.


Ямар нэг байдлаар 1мм зөрүү гарах юм бол улаан мах хэт гарч, нүд дэндүү ойр харагдах муу талтай тул шаардлагатай хүнд л мэс заслыг зөвлөнө.

Жартгар нүдийг засах боломжтой юу?
Нүд сэтлэх мэс заслын зорилго нь нүдийг томсгох биш нүдний хэлбэрийг засаж өгөх байдаг.


Нүдний үзүүр жартайж хүрч төрхтэй харагддаг бол нүдийг хойш нь сэтлэн доош дарж өгч илүү зөөлөн дүр төрхийг бий болгоно.

Нүдийг хойш нь сэтэлсний дараа дахиж наалдах уу?
Өмнө хийгддэг байсан хойш нь сэтлэх мэс засал нь арьсыг гадна талаас нь зүсэлт хийдэг байсан учир дахин наалдах магадлал үүсдэг байсан.


Үүнээс сэргийлэхийн тулд нүдний дотор талын салст бүрхэвчид зүсэлт хийж буцаж наалдах магадлалтай хэсгийг тайрч авдаг учир дахин наалдах эрсдэлгүй.



Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна